Monthly Archives: September 2021

September, 2021

  • 3 September

    ХХЕГ:Монгол улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ

    Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ. Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, …

  • 3 September

    Сэрэмжлүүлэг: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар  шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 09 …

  • 3 September

    О.Батбаяр: Дельта хувилбарын давлагааг хөл хорио тогтоохгүйгээр давж гарахаар төлөвлөж байгаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын талаарх долоо хоногийн нэгдсэн мэдээллийг танилцууллаа. Хэвлэлийн хуралд УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр оролцож мэдээлэл өглөө. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр“Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Дельта хувилбарын …

  • 3 September

    С.Жавхлан:Өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор Ардчилсан намаас гарч байна

    Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өнөөдөр /2021.09.03/ Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж, цаашид уран бүтээлээ үргэлжлүүлж хийнэ гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэрбээр “Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцах гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Нөхөн сонгууль болж байгаа.Энэ сонгуульд С.Жавхлан дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл маш их гарсан. Би энэ мэдээллийг маш их гайхаж …

  • 3 September

    Дэлхийн шуудан холбооны ерөнхий захирлаар Япон улсын иргэн Масахико Метоки сонгогдлоо

    Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо наймдугаар сарын 09-өөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн шуудангийн холбоо (ДШХ)-ны ээлжит Бүрэн эрхт төлөөлөгчдийн 27 дахь Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Их хурлын үеэр дараагийн 4 жилд Дэлхийн шуудангийн холбооны ерөнхий захирлаар Япон улсын Масахико Метоки гишүүн орнуудын 102 саналаар, дэд захирлаар Словени Улсын Маржан Освалд гишүүн орнуудын 86 саналаар тус тус сонгогдов. …

  • 3 September

    Автомашины “азын” дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж олсон ХОЁР тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө

    Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины сонирхол татсан дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөх ёслол /2021.09.02/Авто тээврийн үндэсний төвд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус санг бүрдүүлэх нэг эх үүсвэр нь …

  • 3 September

    У.Хүрэлсүх:Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш болохыг тэмдэглээд Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг нотлон илэрхийлэв. Мөн дэлхий дахинаа тулгамдаад буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж …

  • 3 September

    С.Цэвээн:Гомдож байсан сэтгэлийг минь үнэхээр баярлуулж чадлаа

    Төрийн ордны хажууд 80 гаран хоног суулт хийж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан ахмад настан С.Цэвээнд Хотын дарга хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө. С.Цэвээн гуайн нөхөр Б.Сононпил 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан юм. Тухайн үед уг ослоор өөд болсон 30 хүний ар гэрт тэр үеийн ханшаар 702 мянган төгрөгийн буцалтгүй тусламж улсаас олгосон аж. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт …

  • 3 September

    Энэ сарын 10, 11-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэрийг БНСУ-ын тал гаргажээ

    Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол батлагдах нь нэмэгдсээр байгаа аж. Иймд  БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу 9-р сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй болно. быстрый кредит онлайн на карту credit-n.ru займ на карту срочно круглосуточно

  • 3 September

    Дарь-Эхийн 50 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж ор дэлгэнэ

    Баянзүрх дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан дүүргийн Эрүүл мэндийн 10 дугаар төвд ажиллалаа. Тэрээр энэ долоо хоногтоо багтааж дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй 12-17 насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж, боловсролын салбарын ажилтан, алба хаагчдыг 3 дугаар тунд хамруулж дуусгах шаардлагатай талаар дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнуудад хэллээ. Мөн Сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн Дельта вирус, томуугийн дэгдэлт үүсэх магадлалтай учраас …

  • 3 September

    Зургаан хүмүүжигч ЭЕШ-д тэнцэж, Их, Дээд сургуульд элсэн суралцахаар боллоо

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны  хичээлийн жилд 12 дугаар ангийг 7 сурагч амжилттай суралцаж төгслөө. Эдгээр хүмүүжигч хүүхдүүдээс 6 нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай хамрагдаж, Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус  элсэн суралцах батламжаа гардан …

  • 3 September

    Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19”-тэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ны хооронд тус тусгай дугаарт нийт 1541 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй …

  • 3 September

    Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжлээ

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /2021.09.03/ хуралджээ.Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн …

  • 3 September

    Г.Дашдаваа:Гэр бүлийн хэн нэг гишүүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх ёстой

    2021-2022 оны  хичээлийн жил цар тахлын үед үргэлжилж байна. Танхимын болоод цахим сургалт хосолж буй энэ үед сургууль, цэцэрлэгийн байгууллагууд хүүхдийг халдвараас хэрхэн сэргийлж байгаа болоод халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваагаас тодрууллаа. -Сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна …

  • 3 September

    53 гарааш буулгасан талбайд ногоон байгууламж, явган хүний зам хийх ажил эхэлжээ

    Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 84-р сургуулийн урд байрлах 53 гараашийг өнгөрсөн даваа гарагт буулгаж, газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн байршилд ямар тохижилт хийх талаар иргэдээс санал асуулга явуулсны үндсэн дээр явган хүний зам, авто зогсоол, ногоон байгууламжийн цогц тохижилт хийхээр болжээ. Оршин суугч иргэдийн саналын дагуу чөлөөлсөн газрын хогийг цэвэрлэж, замыг тэгшилж, тохижуулах ажил өчигдрөөс эхэлжээ.  Эх сурвалж. Баянзүрх …