Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын талаарх долоо хоногийн нэгдсэн мэдээллийг танилцууллаа.
Хэвлэлийн хуралд УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр оролцож мэдээлэл өглөө.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр“Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна.
Дельта хувилбарын давлагааг хөл хорио тогтоохгүйгээр давж гарахаар төлөвлөж байгаа. Үнэхээр дараагийн арга хэмжээг авах шаардлага гэвэл хөл хорио л байгаа. Хөл хорио тогтоохгүй давж гарах учраас иргэдийн хариуцлага маш чухал байна.
Иргэд гэр бүлийн орчинд л халдвар авч байна. Тиймээс иргэд маскаа гэртээ ортлоо авч болохгүй. Өөрөөр энэ давлагаанаас сэргийлэх арга байхгүй.
Намрын цагт хурим, найр нэмэгдлээ. Баянхонгор аймагт хуримд очсон 39 хүнээс халдвар илэрлээ. Найр, наадмыг бүрэн зогсоох шаардлагатай байна. Нөхцөл байдлыг УОК-т танилцуулсан. Тиймээс удахгүй шийдвэр гаргах байх. Мөн үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шаардлагатай байна.
Амны хаалтаа аваад дотоод орчинд үйлчлүүлж байгаа нь эрсдэл дагуулж байна. Иргэн хүн өөрийгөө боддог бол амны хаалтаа аваад үйлчлүүлдэг газраар үйлчлүүлэхгүй байх ёстой.