Monthly Archives: November 2021

November, 2021

  • 9 November

    Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд тэд эх орондоо хүрэлцэн ирсээр байна. Цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирсэн бол хоёр дахь цувааны бүрэлдэхүүн өчигдөр буюу 11 …

  • 9 November

    МҮБХ:Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь “B” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан

    Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлcэн. Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор”B” cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай. …

  • 9 November

    “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа

    “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан Монголын анхны том хэмжээтэй …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2021 оны 11 сарын 09-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал …

  • 8 November

    Ө.Батцэцэг Азийн хөл бөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй шүүгч боллоо

    Монголын Хөл Бөмбөгийн Холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо. Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн охин Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй. …

  • 8 November

    Ч.Буянжаргал: Сайжруулсан шахмал түлш түлсэн үедээ яндангийн хаалтыг хааж болохгүй

    НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Таван толгой түлш” ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн “Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны үр дүнгийн талаар мэдээллээ.  НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас үүссэн нь тогтоогдсон. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир  …

  • 8 November

    “Ойн салбарын үндэсний чуулган”-ы салбар хуралдаан эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган” зохион байгуулна. Эхний салбар хуралдаан “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн дор болж, салбарын эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцож байна. Хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын …

  • 8 November

    Д.Тэрбишдагвын ном Лайпцигийн номын яармагт уригдав

    Германы Бундестагийн танхимд  танилцуулагдсан монголын тухай ном Германы Доод Саксоны Ханновер хотод болсон номын танилцуулах уулзалт өндөрлөөд шууд л давхисаар Берлин хотын төвд  оройхон ирэв. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10-р сарын 29-нд ХБНГУ-ын Их хурлын буюу Бундестагийн тусгай танхимд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсын Ойленшпигель паблишинг групд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай  болов.  Герман нь 16 мужаас  тогтсон …

  • 8 November

    “Ярууслын чуулган”-д Д.Урианхай найрагч түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо

    “Channel11” телевиз, www.shilen.mn сайтаас зохион байгуулсан “Ярууслын чуулган” Монгол туургатны цахим яруу найргийн наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдсэнээс Азийн шилдэг яруу найрагч, нэрт сэтгэгч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд нар шалгарчээ. Дэд байрын эзэн 15 сая, гутгаар байрын эзэн таван …

  • 8 November

    “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа

    Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 жилийн дараа татан гаргаж, эрэгт байрлууллаа. Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн …

  • 8 November

    Д.Ганцэцэг: Би эсрэг дүрээс сайхан мэдрэмж аваагүй

    “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” киноны дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Оюутан цагаасаа Улсын драмын эрдмийн театрын босгыг алхаж, жүжигчнийхээ гарааг эхэлсэн тэрбээр цөөнгүй киноны гол болон туслах дүрд тоглосон. Жүжигчин бүсгүй сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрсөн. Учир нь Хятадын Театр академид урлагийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн амжилттай суралцаж, эх орондоо ирээд байгаа билээ. Их сургуульд …

  • 8 November

    О.Цогтгэрэл: Ардчилсан нам Монгол улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана

    Ардчилсан намын Онц Их хурал баасан гаригт болж, 21 аймаг, 9 дүүргийн 1318 төлөөлөгч оролцон намын даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөр ажиллахаар болсон. Тэгвэл өнөөдөр /2021.11.08/Ардчилсан намаас Онц Их хурлын талаар АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Монголын ард түмэндээ Монгол бахархлын өдрөөр …

  • 8 November

    Үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдаж эхэллээ

    Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд хамруулах аяныг санаачиллаа. Уг аяны хүрээнд тус салбарын ажилтнууд арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин, III тунд хамрагдах боломжтой юм. Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай, манлайлан оролцож, дээрх …

  • 8 November

    Нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллав

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр 44 дэх долоо хоногт нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал ямар түвшинд байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Эл долоо хоногт халдварын тоо өмнөх долоо хоногоос буурч, өдрийн дундаж 1911 байжээ. Эмчлүүлэгчдийн тоо, хүндэвтэр хүмүүсийн тоо буурсан хэдий ч нэн хүнд хүний тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн …

  • 8 November

    Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

    Улаанбаатар хотын хэмжээнд эрүүгийн болон хэв журмын зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагаас мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногоос 6.5 хувиар буурчээ. Гэмт хэргийн төрлүүдээс хулгайлах гэмт хэрэг 1.8 хувиар өсөж, бусад төрлийн хэргүүд 4.3-46.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон …