Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2021 оны 11 сарын 09-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм  дулаан байна.


Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …