Monthly Archives: November 2021

November, 2021

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, 4-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 11 сарын 02-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн …

  • 2 November

    Ч.Номин:Соёлын салбарын төсөв ДНБ-ий 0.5 хувийг эзэлж байна

    Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнөөдөр сэтгүүлчдэд соёлын салбарын 2022 оны төсвийн төслийн талаар мэдээлэл өглөө. Соёлын сайд Ч.Номин уулзалтын эхэнд “Соёлын салбарын 2022 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн гүйцэтгэл, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг эхлүүлэх зэрэг төсвийн зарчмыг баримталж байгаа. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын …

  • 1 November

    Helpful Tips To Dog Puzzle Feeder

    The idea of the ball is straightforward to know for almost any dog. It won’t take long earlier than she begins to roll it everywhere in the place to dispense the treats inside. Also, it’s fitted with a non-slip rubber rim to keep it firmly in place so that the golden retriever can concentrate its efforts on getting the treats. …

  • 1 November

    Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа

    АН-ын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүд гарын үсэг цуглуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хурлыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан. Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж …

  • 1 November

    Вакцины нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ

    Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс зургаан удаагийн  хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс болоод улсын маань эдийн засаг тодорхой хэмжээгээр агшсан. Энэ бол манай улсын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байгаа үзэгдэл. Зах …

  • 1 November

    Урлаг, соёл, спорт, үйлдвэр үйлчилгээний салбаруудаар дамжуулан Бүүстер тунг идэвхжүүлнэ

    Урлаг, соёл, спортын болон үйлдвэр үйлчилгээний салбарын үйл ажиллагааг өнөөдрөөс танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр эхлүүлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд, Шадар сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, нийслэл хотын удирдлагууд өнөөдөр тухайн салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Цар тахлын нөхцөл байдал багадаа 5 жил үргэлжлэх учраас дэлхий нийтээрээ эрүүл мэнд, нийгэм, эдийн засгаа хамтад нь авч явах бодлого баримталж буй. Ковидын үеийн …

  • 1 November

    “Waiting for the Barbarians” кино өнөөдөр Moviebox телевизээр гарна

    Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киног Moviebox телевиз өнөөдөр /2021.11.01/ 22:50 цагаас гаргахаар болсон байна. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг, туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин …

  • 1 November

    Л.Оюун-Эрдэнэ: Вакцины нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулна

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.Арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос энэхүү уулзалтыг зохион байгуулав. Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар “Ковид 19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3,  хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд …

  • 1 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа

    Арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор УОК, НОК хамтран мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2020 оны арваннэгдүгээр сарын нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-оос эхэлж хатуу хөл хориог зургаан удаа тогтоосон. Энэ хатуу хөл хорионоос болж Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах …

  • 1 November

    Д.Сумъяабазар: Улаанбаатар иргэн төвтэй хот болно

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан.  Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг. Эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулсан Улаанбаатар хот бие даасан төсөвтэйгөөр хөгжих боломж бүрдлээ. …

  • 1 November

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-наас түр нээнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өглөө. Одоогийн байдлаар I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн …

  • 1 November

    Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгджээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 …

  • 1 November

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

    Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зөвхөн 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод …

  • 1 November

    ​Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байна.Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын …

  • 1 November

    Өвчин намдаах, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрчээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж. Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ …