Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг 2020 оны …
Yearly Archives: 2021
May, 2021
-
18 May
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 19-ний 09:00-17:00 цагийн хооронд явагдах тул иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утаснуудад холбогдож хууль, эрх зүйн …
-
18 May
Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 29 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад хариулт өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 54 цэгт, явуулын 70 автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. …
-
18 May
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж …
-
18 May
Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо өнөөдөр хуралдана
Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдана. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, “Токио Олимп сан”-гийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг нарын олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны гишүүд, олимпын наадамд …
-
18 May
Р.Гантөгс “Токио -2020” олимпын бамбарын буухианд оролцоно
Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа. Токиогийн олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. 2011 онд Фүкүшимад болсон газар хөдлөлт, цүнамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Токиогийн олимпын бамбар энэ мужаас гараагаа эхэлж байгаа нь Фүкүшима болон …
-
18 May
С.Лхагвадорж: Даатгуулагч эхчүүдэд чиглэсэн нийгмийн даатгалын цогц бодлогыг хэрэгжүүлж байна
– Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржтой даатгуулагч эхчүүдэд чиглэсэн нийгмийн даатгалын бодлогын асуудлаар ярилцлаа. – Эмэгтэй даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр төрөөс сүүлийн жилүүдэд бодлогын хэмжээнд анхаарал хандуулж, хэд хэдэн хуулийн заалт хэрэгжиж эхэллээ шүү дээ. – Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нийт даатгуулагчдын 50,7%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл энэ бол 2 хүн тутмын …
-
18 May
Шинжлэх ухаан, инновацид тулгуурлан төр-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бүрдүүлнэ
“Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээ өчигдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээ инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй өчигдрийн үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх …
-
18 May
Анхнаасаа нөхөртөө, эхнэртээ хүндлэлийг үүсгэхгүй бол хэзээ ч хүндлэлийг хүртэхгүй
“Хэн нэгнийхээ ээж, аавыг иш татан маргалдаж буй бол Төгсгөл” Асуудал гэж харахаас асуудал эхэлнэ. Надтай цаг авч уулзаж байгаа залуу гэр бүлүүд /эхнэр эсхүл нөхөр/ тэд гэр бүлийн орчин дахь маргаан, хэн нэгэндээ өгч буй сөрөг хариулал, уцаарын вирус бол өдөр тутмын үйл хэрэг байна. /Цөөн тооны жишээн дээр/ Өнөөдөр хэн цэцэрлэгээс хүүхдээ авах вэ?Танай ээж хүүхэд харах уу?Орой …
-
18 May
Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар алба хаагч, иргэдийг ОХУ-д суралцуулна
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалавр, магистрантур, адъюнктурын сургалтад алба хаагч, иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Энэ хичээлийн жилд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар дараах мэргэжлээр элсүүлэн суралцуулна. Үүнд: Бакалаврын …
-
18 May
Сексээр асуудлаа зохицуулчихдаг хосуудын харилцаа эрүүл байдаггүй
Гэр бүлийн амьдралд алтан дүрэм гэж байдаг бол тэр нь бие биенээ дэмжих, нөхцөл тавихгүй хайрлах, харилцан нэгнээ хайхрах юм. Үүндээ талархалтай хандан эргээд харилцааны эерэг урвал үзүүлэх учиртай гэлтэй. Гэтэл залуу хосуудын амьдралд ихэвчлэн нэг нь сэтгэл хангалуун бус үлддэг жишээ олон. Нэг нь ахуйн асуудалдаа хэт орооцолдоно, нөгөө нь ахисан түвшинд амьдралынхаа төлөө, өөрсдийнхөө талаар бодохоо байж, нийгмийн …
-
18 May
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд зочилж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ. Ерөнхий сайд уулзалтын үеэр соёл, урлагийн салбар нь нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна, баялаг бүтээх боломж бүхий шавхагдашгүй нөөцтэй салбар болохыг онцлоод, даяаршиж буй дэлхий ертөнцөд байгалийн баялгийн хомсдол нүүрлэж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хирээр хөгжиж буй орнуудад олон бэрхшээл …
-
18 May
С.Чойжамц: Зун хөнгөн хооллож байна гээд мах идэлгүй, дан ногоогоор хооллох нь тийм ч зохистой биш
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн их эмч С.Чойжамцтай зуны улиралд хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -Зуны улирлын мөн чанар, онцлог нь юу вэ? – Хий өвчин нь хаврын улиралд хурж, зуны улирлын сэрүүн чадлаар хөдөлж, бүлээн чадалтай намрын улиралд амарлидаг. Зуны улиралд хур бороотой, сэрүүн байдаг учраас хий өвчин хөдөлдөг. Сэрүүн чадалтай улирал учраас гүйцэт боловсроогүй жимс ногоо, хүйтэн …
-
18 May
Зуны улиралд хий хөдөлдөг тул хэт өлсөж болохгүй
Уламжлалт анагаах ухаанд өвчнийг хөдөлгөх цаг улирал, ад, идээ унд, явдал мөр гэсэн дөрвөн нөхцлөөр бие махбод аривдаж, хорогдож барагдан тэнцвэрт байдал алдагдаж өвчин үүснэ хэмээсэн байдаг. Мөн өвчнийг анагааж үйлдэх ерөндөг нь идээ, явдал мөр, эм, засал юм. Таван махбод төгөлдөр идээний эрдмээр биеийн таван махбодыг дэлгэрүүлж үйлддэг тул бие махбодын өвөрмөц чанар, тунгалаг цөвийн боловсролт, тухайн амьдарч буй …
-
18 May
Элчин сайд Майкл С.Клеческийг Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тус Элчин сайдын яамны холбогдох ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамнаас Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүс байлцав. Уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл