Yearly Archives: 2021

June, 2021

  • 4 June

    Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “GEN Z” клуб байгуулагдлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсон ярилцлаа. Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэв. Эдгээр залуус 2019 онд зохион байгуулсан “Алсын хараа 25 “Z” үеийнхэн” сэдвээр чуулсан 600 өсвөр үе, залуусын төлөөлөл юм байна. Засгийн газрын бодлогод шинэ үеийнхий санал бодлыг тусгах болон “Алсын хараа 2050” …

  • 4 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, баяр хүргэлээ. Энэ жил нийслэлийн Хан-Уул дүүргээс 566 ээж, Багануур дүүргээс 80 ээж, Багахангай дүүргээс 20 ээж “Эхийн алдар” одонгоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авч байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Эрхэм хүндэт эхчүүд ээ, Монголын сайхан ээж нар аа, Та бүхэнд энэ өдрийн …

  • 4 June

    Э.Цолмон:Миний бодлоор сайн уяачийн нууц гэж байхгүй, харин сайн хүний нууц гэж байдаг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарч уяач цол хүртсэн Эрдэнэ-Очирын Цолмонтой ярилцлаа. -Танд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэнд баяр хүргэе. Эмэгтэй уяач олон байдаггүй учраас та өнөөдрийн содон дүр боллоо? -Баярлалаа. Би Ховд аймгийн уугуул хүн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт уяач цол хүртсэндээ маш их баяртай байна. Энэ хүртэл надтай хамт явсан, намайг дэмжиж байсан ханьдаа, …

  • 4 June

    Д.Гройне:“Мармал” баазын хамгийн шилдгүүд нь МОНГОЛ цэргүүд билээ

    ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Умард Атлантын гэрээний байгууллагын медаль гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны Хойд бүсийн командлагч, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний бригадын генерал А.Майер, “Мармал” баазын хүчлэн хамгаалалтын батальоны захирагч, дэд хурандаа Д.Гройне нар болон олон улсын цэргийн үндэсний ахлах төлөөлөгчид …

  • 4 June

    Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг үүргээ хүлээлгэн өглөө

    ИБНАУ-д явагдаж буй “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааг дуусгавар болгож, тус улсаас эвслийн цэргийг 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор татан гаргах шийдвэрийг АНУ болон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын гишүүн орнууд гаргаж, эвслийн цэргийг татан гаргах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн явагдаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн …

  • 4 June

    PCR шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын дөрөв, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 953.764  нь буюу 100 хувь I тунд, 776.787  буюу 81.5 хувь II тунд хамрагдлаа. Иргэдийн хүсэлтээр …

  • 4 June

    Х.Баттулга: Унаач хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, бусдад үлгэр жишээ байхыг үүрэг болгож захья

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай …

  • 4 June

    Хүүхдийн тусламжийн 108 утас мессеж үйлчилгээтэй боллоо

    Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ нь зөвхөн дуудлага хэлбэрээр буюу Call үйлчилгээ үзүүлдэг байсан бол дуудлагын бүртгэлийн программ шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тусгай дугаарт буюу 108 утсанд “MESSAGE” хүлээн авах, илгээх үйлчилгээг нэвтрүүлж байна. Мессеж үйлчилгээгээр үнэ төлбөргүй хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөд Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэг телефоны бүх дугаараас хандах техникийн боломжийг …

  • 4 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр залуучуудтай цахимаар уулзана

    Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 06 дугаар сарын 04-ний 15:00 цагаас Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй цахимаар анхны уулзалтаа хийх гэж байна. “АЛСЫН ХАРАА-2050″ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” цахим уулзалт Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд болон нийт залуучуудад нээлттэй болох юм. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь 2021 оны 04 дүгээр сарын 30-нд …

  • 4 June

    Олон жил салбартаа үр бүтээлтэй ажилласан “Масс Медиа Групп”-ын төлөөллүүд төрийн дээд одон, медаль хүртлээ

    “БИЛЭГТ ДӨЛГӨӨН” ХХК БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ 1900-1950, “НОЁН ПИЦЦА” ХХК, “МАСС” ТЕЛЕВИЗ, “МАСС.МН” МЭДЭЭЛЛИЙН сайт зэрэг харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, хүнс, нийтийн хоол үйлдвэрлэл зэрэг олон салбар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “МАСС ЭЖЕНСИ” групп-ын шилдэг ажилчид хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон, медаль хүртлээ. Шагналын хур буусан билэгт өдөр хүнс, нийтийн хоолны салбартаа тэргүүлэгч, үндэсний брэнд “Ноён пицца” компанийн гүйцэтгэх …

  • 4 June

    МҮОНРТ-ээс төрийн дээд одонгоор хоёр хүн шагнагдлаа

    Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль нэр бүхий хүмүүст гардуулж байгаа билээ. МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд ч уг шагнал олгогдсон юм. Тодруулбал, саяхан “MNB Sport” сувгийн сэтгүүлч Д.Баярсайхан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг хүртсэн бол …

  • 4 June

    МОНЦАМЭ агентлагийн шилдэг ажилтнуудад төрийн одон, медаль гардуулав

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан тус агентлагт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулав. Шагналыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бадамдоржийн Ганчимэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал авч буй хүмүүс бүгд агентлагийнхаа хамт олныг манлайлдаг шилдгүүд гэдгийг онцолсон юм. Монгол Улсын …

  • 4 June

    Д.Сумъяабазар: Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын үед Улаанбаатар хотын ариутгал, халдваргүйтгэл болон хот, нийтийн аж ахуйн ажлыг шуурхай хийж …

  • 4 June

    ОБЕГ:Голын эрэгт очихдоо хүүхдээ хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний 5 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас …

  • 4 June

    Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй, эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, Нээлттэй сонсгол хийхээр боллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав. “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд: -КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох; -Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг …