Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль нэр бүхий хүмүүст гардуулж байгаа билээ.
МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд ч уг шагнал олгогдсон юм.
Тодруулбал, саяхан “MNB Sport” сувгийн сэтгүүлч Д.Баярсайхан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг хүртсэн бол өчигдөр МҮОНР-ийн нэвтрүүлэгч С.Гантөмөр мөн Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр, зураглаач Б.Төмөртогтох Алтан гадас одонгоор тус тус энгэрээ гоёсон юм.
Тэднийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар хүлээн авч баяр хүргэсэн юм.