Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан тус агентлагт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулав.
Шагналыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бадамдоржийн Ганчимэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал авч буй хүмүүс бүгд агентлагийнхаа хамт олныг манлайлдаг шилдгүүд гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:
МОНЦАМЭ агентлагийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр
Хэвлэх үйлдвэрийн албаны дарга С.Баярсайхан
Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Сайнбаяр
МОНЦАМЭ агентлагийн Булган аймаг дахь сурвалжлагч М.Батжаргал
Алтангадас одон:
Дотоод мэдээний албаны сэтгүүлч Б.Болд
Хүний нөөцийн албаны мэргэжилтэн Э.Намжилмаа
“Монгол Мессенжер” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Өөлүүн
“Новости Монголии” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Ю.Дэлгэрмаа
Санхүүгийн албаны дарга С.Золзаяа
Тоймчдын албаны Хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Саранчимэг
“Новости Монголии” сонины сурвалжлагч-орчуулагч Г.Батцэцэг
Хэвлэх үйлдвэрийн албаны дэвтэрлэгч С.Дашдулам
Хэвлэх үйлдвэрийн албаны дэвтэрлэгч Д.Дунгармаа
Хөдөлмөрийн хүндэт медаль:
“МОНТА” теле студийн Найруулагч-редактор Ж.Эрдэнэмөнх
Мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн газрын дарга Д.Онон
Гадаад мэдээний албаны Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Нямтулга
Төсөл, хамтын ажиллагааны албаны дарга Б.Батбилэг
“Монгол Мессенжер” сонины сурвалжлагч-орчуулагч М.Өнөрзул
“МОНТА” теле студийн зураглаач Ч.Гэрэлт-Од
МОНЦАМЭ агентлагийн Завхан аймаг дахь сурвалжлагч Б.Мягмарсүрэн
Хэвлэх үйлдвэрийн албаны Ахлах техникч Ц.Бямба-Очир
Гадаад мэдээний албаны орчуулагч-редактор Д.Жаргал
Захиргаа, үйлчилгээний албаны архивч Б.Долгорсүрэн
“Мөнгү Шяоши Бао” сонины орчуулагч-С.Мягмардулам нар тус тус шагнагдлаа.