Yearly Archives: 2021

May, 2021

  • 19 May

    Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас сэргийлэхтэй холбоотой түр журмыг баталлаа

    Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа.  Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч …

  • 19 May

    Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

     Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.05.19) өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дзх хэсэгт “Эх орныхоо тусгаар тоггнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг …

  • 19 May

    Г.Занданшатар:Аливаа шийдвэр гаргахдаа бусад салбар, байгууллагад байгаа өгөгдөлтэй уялдуулж, холбож дүн шинжилгээ хийхгүй байна

    УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр /2021.05.19/ “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, технологийн чиглэлийн хувийн хэвшлийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов.  Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин …

  • 19 May

    Иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна

    Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотод нийт хүн амын 47.5 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг үйлдвэрлэж байна. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75.8, их, дээд сургуулийн 95.8, …

  • 19 May

    Н.Тавинбэх: Нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн 5 жилийн дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна

    Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хотын цахилгааны хэрэглээ сүүлийн таван жилд дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна. Хотын хэрэглэгчдийг хангаж буй дамжуулах, түгээх нийт шугамын 31 хувь буюу 815 дэд станц, цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын 26 хувь буюу …

  • 19 May

    Б.Мөнхбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно

    Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар цэвэрлэх байгууламж, усан хангамж, Улаанбаатар хотын дагуул хот, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын нийт өрхийн тоо 897.427. Үүнээс 411.400 буюу 44.8 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийт иргэдийн 199.300 нь орон сууцанд, 203 мянга нь гэр, байшинд, 411 …

  • 19 May

    МҮЭХ: Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлснийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цуцлахыг шаардаж байна

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдрийн хурлаараа НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг долдугаар сарын 1-ний өдрөөс цуцалж мөрдөхөөр хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар тогтсоныг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон гишүүн байгууллагууд эсэргүүцэн өнөөдөр /2021.05.19/-д талбайд суулт хийж эхэллээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэнээс хойш таван сарын хугацаа өнгөрлөө, анхнаасаа даатгал төлөгчдийн болон тэдний төлөөллийн саналыг …

  • 19 May

    Хүнсний талоны картыг пин коджуулах ажил 79 хувьтай байна

    Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгаа. Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн. Улсын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 42.2 мянган өрхийн картыг пин коджуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар …

  • 19 May

    Монголын багш, оюутнууд анх удаа “Дэлхийн шилдэг багш”, “Дэлхийн шилдэг оюутан” шалгаруулалтад оролцоно

    Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн Хөгжлийг Дэмжих Боловсрол Сан  хамтран Английн “Варки” сангаас эрхлэн жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн шилдэг багш” уралдаанд монгол багш, оюутнуудаа оролцуулах, тэдний ур чадварыг үнэлэх,  алдаршуулах зорилгоор “Үндэсний шилдэг багш”, “Үндэсний шилдэг оюутан”  шалгаруулалтыг эхлүүллээ.  “Дэлхийн шилдэг багш” шагнал нь багшийг хүндэтгэх, урамшуулах, нэр хүндийг өсгөн алдаршуулж, тэдний хийж буй бүтээлч ажил, үйл ажиллагааг олон …

  • 19 May

    ХЗБХ:Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус …

  • 19 May

    “Богдхан төмөр зам” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.19/ боллоо. Хуралдаанаар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор “Богдхан төмөр зам”-ыг барьж ашиглалтад оруулах ажлаа эрчимжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт оруулах эсэх, нийслэл Улаанбаатар хот, Төв аймаг хооронд үүссэн газрын хилийн цэсийн маргааныг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, …

  • 19 May

    Түгжрэлийг бууруулахад жил бүр 420-оос доошгүй тэрбум төгрөг зарцуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.19/ боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд …

  • 19 May

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Энэ үед нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглодог. Гэсэн хэдий ч иргэд дархлаагаа дэмжих, агаар салхинд гарах зорилгоор  амралтын өдрүүдэд …

  • 19 May

    Хөдөө аж ахуйг дэмжихэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

    Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгож эхлээд байна. Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг, Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг, Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгох юм. …

  • 19 May

    Имарт мод тарих өдрөөр 2000 гаруй мод тарилаа

    Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулж Имартынхан мод тарьдаг уламжлал тогтоод 3 жил болжээ. Энэ удаад ажилчдынхаа хүүхдийн тоогоор 2000 гаруй мод суулгасан бол “Өрх бүр нэг мод” аяны хүрээнд БЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаанд Шинэст 1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 …