Yearly Archives: 2021

March, 2021

  • 4 March

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж БИ…БАЙНА аяныг эхлүүллээ

    Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг ярилцах, шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлох, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх бодлого, боломж нөхцөлийг дээшлүүлэх, эрхийг хамгаалах зорилгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. НҮБ-аас энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Choose To Challenge” буюу жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг бүгдээрээ тэмцье гэсэн уриан доор тэмдэглэх юм. Монгол Улсын …

  • 4 March

    ХХААХҮЯ:“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзлаа. Уулзалтад сайдын зөвлөх Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Навчаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Унгар улсын Элчин …

  • 4 March

    С.Батмөнх: Шугам, сүлжээ эвдэрвэл зам талбайг ухахгүйгээр ТУНЕЛИЙН СИСТЕМИЙГ ашиглан засварлах боломжтой

    Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 2009 оноос тунелийн систем ашиглаж байна. Шугам сүлжээ эвдэрч, гэмтвэл зам талбайг заавал ухах шаардлагагүй тус системээр дамжин хялбар аргаар засах боломжтой юм. Сүүлийн үед орон сууц шинээр их баригдаж байгаатай холбоотой инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл, техник технологийн ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна хэмээн ОСНААУГ-ын инженерийн дэд дарга бөгөөд Ерөнхий инженер С.Батмөнх ярилаа. …

  • 4 March

    Майкл С.Клечески: Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт суралцах оюутны тоог нэмэгдүүлэх талаар санал солилцож ажиллах бүрэн боломжтой

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Хоёр орны түншлэлийн хүрээнд АНУ-аас Монгол Улсад жилд 120 хүний тэтгэлгийг зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 2972 …

  • 4 March

    Л.Оюун-эрдэнэ:Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтарч даван туулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улс цар …

  • 4 March

    Р. Мөнхтуяа:Зээлийн нөхцөлд заавал ХХК байна гэж зааж өгөхөөр хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо. Энэ үеэр ХААН …

  • 4 March

    Улсын онцгой комиссын шуурхай штабын ажиллах журмыг шинэчлэв

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тушаал гарган Шуурхай штабын ажиллах түр журмыг шинэчлэн баталлаа. Улсын онцгой комиссын дарга бодлого, стратегийн удирдлагаар хангах бөгөөд өдөр тутмын ажлыг Штабын дарга хариуцна. Штабын даргын дэргэд нийгэм, эдийн засгийн бодлого болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тандалт, эрсдэлийн асуудал хариуцсан зөвлөх, эрдэмтдийн баг, яамдын дэд сайд нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж, …

  • 4 March

    Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2021.03.04/ …

  • 4 March

    Тусгай үүргийн онгоцоор 14 улсаас 169 иргэн ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр АНУ, Австрали, Тайван, Филиппин, Канад, АНЭУ, Малайз, Камбож, Бразил, Вьетнам, Йемен, БНСУ, Итали, Сингапураас 169 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 80 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай, 64 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 14 нь өндөр настан, 8 нь эрүүл …

  • 4 March

    Төрийн өмчийн зургаан их сургууль хөтөлбөрийн давхардалгүй болно

    Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, …

  • 4 March

    ХЭҮК:Ахмад настны асрамжийн үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүллээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд үйлчлүүлэгчдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн билээ. Хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага тооцуулах, цаашид хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авахуулахаар Хүний эрхийн Үндэсний …

  • 4 March

    “Хайрлагдсан эмэгтэй” уралдаан зарлагдлаа

    Хайртай ээжийгээ, халамжит ханиа хэрхэн баярлуулахаа шийдээгүй явна уу. Тэгвэл баярлуулангаа, уралдаанд оролцоод гайхалтай шагналын эзэн болж гэр бүлээрээ баяраа тэмдэглэн өнгөрүүлээрэй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж МЗХ-ноос цахим уралдаан зарлаад байна. Уралдаанд оролцоход ердөө амархан та хайртай эмэгтэйгээ хэрхэн баярлуулж буй тэрхэн мөчөө дүрсжүүлэн, зурагжуулж   МонголынЗалуучуудынХолбооныЕрөнхийлөгчОтгоныГэрэлт-Одхуудсыг холбон /tag/ нийтлэхэд л хангалттай.

  • 4 March

    Соёл, урлагийн салбарынхан Төрийн дээд шагнал хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар гардуулав. Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг …

  • 4 March

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж хэвийн байна

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.Нийслэл, аймгуудаас 2021 оны 03 дугаар сарын 02-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 19.9 мянган тонн малын мах, 172.9 мянган тонн гурил, 1.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, …

  • 4 March

    Агаарын бохирдлын нэгдсэн мэдээллийг “АГААР НЭГ” платформоос авах боломжтой

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран агаарын бохирдлын талаарх нэгдсэн мэдээллийн “Агаар Нэг” платформыг бүтээсэн. Энэхүү платформ нь Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй байгууллагууд судалдаа мэдээлэл хуваалцах, туршлага солилцох, хамтран ажиллах орчныг бүрдүүлэх зорилготой юм. Нөгөө талаараа иргэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж …