Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны 1 дүгээр сарын 21 өдрийн 03 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна. Уг тогтоолд өндөр өртөгтэй түлэнхийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь төлөхөөр тусгаж өгсөн. ГССҮТ-ийн сүүлийн 3 жилийн судалгаагаар 0-5 насны нийт 11 мянган хүүхэд түлэгдэж тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 8387 …
Yearly Archives: 2021
March, 2021
-
5 March
Халдварын голомт идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна
“Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны …
-
5 March
Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд
Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна уу. Иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхний хуулбарын хамт илгээнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
5 March
“Оюутолгой” ХХК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төллөө
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл …
-
5 March
Л.Оюун-эрдэнэ: Жендэрийн үндэсний хороо шинэ арга барилаар ажиллана
Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурал боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хурлыг даргалж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ”-ний тайланг сонсож, Жендэрийн үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав. Тавдугаар сард хороог дахин хуралдуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэхээс гадна хорооны гишүүдийн саналыг тусган 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлтүүдийг …
-
5 March
О.Дашпагма:15432 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.05-НИЙ 11:00 ЦАГ/-ийн нэгдсэн мэдээллээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дараах зүйлийг хэллээ. Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл: Улаанбаатар хотод коронавирусийн өндөр идэвхтэй 20 гаруй голомт бий. Сүүлийн өдрүүдэд хавьтал, тохиолдлуудын тоо нэмэгдэж …
-
5 March
ХӨСҮТ: 77 хүнд коронавирусийн халдвар илэрлээ
Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдал болон дархлаажуулалтын явцын мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 13206 хүнд шинжилгээ хийснээс 77 хүний сорьцод коронавирус илэрлээ. Гадаадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд бүртгэгдээгүй. Шинээр нэмэгдсэн халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн нийт 77 халдварын голомтын хувьд 71 нь өмнө …
-
5 March
Шадар сайд С.Амарсайхан олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа
Ирэх даваа гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан “Март-8” баярын өдрийг тэмдэглэхгүй байхыг уриалж, өөрийн цахим хуудаснаа уриалга гаргажээ. Уриалга ЭРСДЭЛ байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан. -Настан буурлуудтайгаа цахимаар золгосон. -Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна. Хөл хорио тогтоож, …
-
5 March
“Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
МАН үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж НАМЭХ-ноос “Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал, хүндэтгэлийн арга хэмжээг танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд залуу нас, хүч хөдөлмөрөө зориулсан 70-аас дээш насны 100 ахмад эмэгтэйн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, батламж, дурсгалын зүйл гардууллаа. Талархал, хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын …
-
4 March
С.Амарсайхан: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 36 шинэ голомтыг илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарласан
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.03.04) хуралдлаа. Эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар …
-
4 March
Спутник V вакциныг 38 улсад бүртгэж, Хятадын вакциныг 14 улс худалдаж авчээ
Орос, Хятадын вакцины талаарх мэдээллийг хүргэж байна. ОХУ-ын Спутник V вакциныг дэлхийн 38 улс бүртгэж аваад байгаа ба үүнээс есөн улс нь вакциныг татаж авч, таван улс нь иргэдээ дархлаажуулж эхлээд байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг 13 улс буцалтгүй тусламжаар авч зургаа нь дархлаажуулалтаа эхэлсэн. Мөн БНХАУ-ын вакциныг 14 улс худалдаж авнаас найман улс нь дархлаажуулж байна. СПУТНИК V ВАКЦИНЫГ БҮРТГЭСЭН …
-
4 March
Л.Мөнхтүшиг:Сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.03.04) хуралдлаа. Энэ үеэр Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал …
-
4 March
С.Энхболд:“КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд “Астразенека” вакцины эхний 14,400 тунг энэ сарын 15-ны дотор татан авна
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.03.04) хуралдлаа. Энэ үеэр короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр …
-
4 March
Б.Лхамсүрэн: Үйлчлүүлэгч бүрийг QR код болон гар аргаар бүртгэлжүүлж байна
Өнгөрсөн сарын 23-аас хөл хорион дэглэмийг сулруулж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухайн хуулийн 8-р зүйлийн 8.1.8 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн УОК ын даргын түр журам батлах тухай тушаал гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд …
-
4 March
Ахмад дипломатч Д.Баярхүү Дипломат албаны музейд цуглуулгаа дурсгав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин, ахмад дипломатч, профессор Д.Баярхүүг “Монгол ба НҮБ” сэдэвт хоёр цомог маркыг Дипломат албаны музейд дурсгах болсонтой холбогдуулан 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Д.Баярхүү нь олон жил шуудангийн марк, дугтуй, мөн дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгт, зоос цуглуулсан бөгөөд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл