Yearly Archives: 2021

February, 2021

  • 10 February

    Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ

    УОК-ын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 09:30 цагт хөөрсөн бөгөөд 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 8, жирэмсэн 11, өндөр настан 1, эрүүл мэндийн шалтгаантай-13, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 10 February

    “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ийг 2020 оны “Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар онцоллоо

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс 2020 оны “Цагийн хүрдийн баатар – Нийгмийн хариуцлагатай байгууллага”-аар шалгаруулан нэрлэжээ.     “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч иргэддээ нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Мөн 2020 онд улсын төсөвт 240 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн.    Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын …

  • 10 February

    Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна

    Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн /ААН/ 948 автобус,  321 такси гарсан байна.  Өглөөний 06:00-10:00 цагийн нийт 54101 зорчигч  нийтийн тээврээр үйлчлүүлжээ. Тээврийн хэрэгслүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд 16 байцаагч, 211 шалгагч ажиллаж байна. Мөн автобусны цахим картыг 256 цэгээр цэнэглэлт хийж байна. Нийслэлийн …

  • 10 February

    Л.Гантөмөр:Сайн багшаас сайн сурагч төрдөг. Иймд сайн багш бэлтгэх ажлыг хэрхэвч орхигдуулж болохгүй

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Ахмад багш нарын холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо. Ахмад багш нарыг төлөөлж холбооны тэргүүн Д.Амар “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ойг тохиолдуулан сурагчдын дунд номтой нөхөрлөх аян өрнүүлье, шатар, даам тоглуулдаг болох, сайхан бичигтэн бий болгох, бүтээлч багшийг шалгаруулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулах санал бидэнд байна. …

  • 10 February

    Монгол, Канадын цагдаа жүдочид хамтран ажиллана

    Канад улсад суугаа Монголын Элчин сайдын яам нэгдүгээр сарын 27-ны өдөр Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, Жүдо-Эрдэм клубын захирал Ж.Энхсайхан болон Канадын Цагдаа-Жүдог үүсгэн байгуулагч, сургагч багш нар болох цагдаагийн ахлагч Тоби Хинтон, Ал Арсенол, Ванкувэр хотын Цагдаагийн газрын цагдаа-жүдогийн ахлах сургагч Брайн Шиппер, цагдаагийн ахлагч Марк Штайнкамп, Полис-Жүдогийн дэд ерөнхийлөгч Рэй …

  • 10 February

    ОБЕГ:Бага насны хүүхдийг гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна

    Хүйтний улиралд Онцгой байдлын байгууллагад ирж байгаа аюул, ослын дуудлагын  дийлэнх хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг. Он гарсаар улсын хэмжээнд обьектын гал түймрийн 461 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгаалсан бол гал түймэрт 15 хүн өртөж нас барсан байна. Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, …

  • 10 February

    Б.Алтанцэцэг:Баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээнэ

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ үед Улсын Онцгой комиссоос зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий 11 чиглэлийн 13 байгууллагын тээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулахаар “QR” кодыг олгосон. Гэтэл иргэд “QR” кодыг хуурамчаар үйлдэж, …

  • 10 February

    СЕХ:Гадаадад байгаа монголчууд 5-р сарын 30-31-нд саналаа өгнө

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал …

  • 9 February

    Н.Баярмөнх:БЗД-ийн хэмжээнд идэвхтэй байгаа голомтуудыг хумихын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажиллах болно

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 2-р сарын 11-ээс 3 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоосон үед “Нэг-өрх Нэг-шинжилгээ” авах арга хэмжээний талаар дүүргийн Онцгой комиссын гишүүдтэй хуралдаж төлөвлөгөө боловсруулж байна. Тухайлбал: -Гурав хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан, хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний салбарыг түр хязгаарлах шаардлагатай эсэх -Хорооны иргэдтэй утсаар холбогдох бүртгэлийн баг ажиллуулах -Хамгаалалтад авах …

  • 9 February

    Монгол, Японы стратегийн түншлэл ковид-19 цар тахлын үед ч тасралтгүй бэхэжсээр байна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-ийн айлчлал онцгой ач …

  • 9 February

    Баянгол дүүрэг 236 СӨХ-д ариутгал, халдваргүйтгэлийн авто макс төхөөрөмжийг гардуулан өглөө

    Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн Баянгол дүүрэг дэх Салбар зөвлөл, Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны Нэгдсэн зөвлөл нар хамтран дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Коронавируст /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  Уг үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч, Дэд бүтэц, инноваци …

  • 9 February

    Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад олгох КОВИД-19-ийн эсрэг вакциныг ойрын үед татаж авахаар тохиролцов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны  2 дугаар сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ыг хүлээн авч уулзав. Талууд уулзалтаар хоёр улсын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, цар тахлын үеэрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцав. Тухайлбал, Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад олгохоор шийдвэрлээд буй КОВИД-19-ийн эсрэг вакциныг ойрын үед татаж авахаар тохиролцов. Мөн Энэтхэг Улсын …

  • 9 February

    Ж.Сандагсүрэн: Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар ирэх пүрэв гарагаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ,  түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “УОК, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог зохион байгуулах ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа …

  • 9 February

    “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г 210 цэгт зохион байгуулахаар төлөвлөжээ

    Энэ сарын 11-нээс шилжих Бэлэн байдлын зэргийн хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд аль ч бүсэд шаардлагатай тохиолдолд энэхүү дата баазыг ашиглан төлөвлөлтөө хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Уг дата баазыг мөн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс, ЭМЯ-нд Орон …

  • 9 February

    Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.   Салхи 11, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13, 14-нд зарим газраар …