Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 2021 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас ороогүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …
Yearly Archives: 2021
February, 2021
-
8 February
Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарын дөрвөн баг Төрийн соёрхолт хүртлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр …
-
8 February
Багануурт баригдах цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ
УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар болон бусад холбогдох албаныхантай өнөөдөр уулзлаа. Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж …
-
8 February
Цагаан хад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг ЭМЯ-нд гардууллаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” ХХК-тай хамтран Эрүүл мэндийн яаманд PCR шинжилгээ авах, вирус тоолох 2 төрлийн аппарат гардууллаа. Уг шинжилгээний төхөөрөмжийг Өмнөговь аймаг, Цагаан хад гаалийн хяналтын бүсэд байршуулах бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулахад ашиглах юм. Өнгөрсөн хугацаанд Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” …
-
8 February
Ерөнхийлөгч Х.Баттулга ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нартай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.08/ Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэн Э харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй олж тогтоохыг даалгалаа.
-
8 February
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Б.Бямбадорж томилогдлоо
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар Батсуурийн Бямбадорж томилогдож, үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа. Б.Бямбадорж нь хүний их эмч, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй, төрийн захиргааны менежмент болон удирдахуйн ухааны магистр, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. ? 1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, ? 1995 онд Анагаах ухааны их сургууль, ? 2002 онд …
-
8 February
Э.Эрдэнэбаатар: Сар шинийн өдрүүдэд золгохоор гарсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ
Энэ сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Үүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатартай ярилцлаа. -Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлахаар төлөвлөсөн. …
-
8 February
Спортын салбарт хоёр гавьяат дасгалжуулагч мэндэллээ
Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн зэрэглэлийн шүүгч Машбатын Бөхбат, 3×3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн хөгжил хариуцсан захирал Сүхбаатарын Тулга нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнагдлаа. М.Бөхбат нь Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар 2006-2019 хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажилласан бөгөөд анхны олимпийн зэрэглэлийн шүүгч юм. Тэрбээр “Рио-2016” олимпод шүүгчээр ажилласан бол өдгөө Монголын тулааний …
-
8 February
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 27. Сумъяа гараг. Суулга одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал: Хий Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг …
-
7 February
Тавантолгой түлшийн үйлдвэрийг зүүн бүс дэх сайжруулсан түлшний үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар өнөөдөр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрийн үйл ажиллагаа болон өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулсан агаарын чанарын харьцуулсан үзүүлэлтүүдэд дүгнэлт хийсэн талаар мэдээллийг өгөв. Жайко олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарт судалгаа хийж, хүхэрлэг …
-
7 February
Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер …
-
7 February
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд түр оршин суугч, хаягийн бүртгэлгүй иргэд ч хамрагдана
Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга , Шадар сайд С. Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай …
-
7 February
Д.Сумъяабазар: Оношлуур, амны хаалт,хамгаалах хэрэгслийг ЭМЯ хариуцна
ЭМЯ-наас эрх шилжиж ирэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан N95 маскны тендертэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсээс тайлбар авлаа. Мөн олон нийтийн дунд үүсээд буй шүүмжлэлтэй асуудалд тайлбар өгч, уг тендерийг зарлаж, шалгаруулах ажлыг ЭМЯ-руу буцаах хугацаатай үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаад өгөв. Нийслэлийн Засаг дарга …
-
7 February
Иргэдээс авч буй шинжилгээний хариуг түргэн гаргах, тоо багтаамжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн 133 сургууль, 142 дугаар сургуулийн байранд дахь ковидийн шинжилгээ авч буй шинжилгээний цэгүүдэд очиж ажилласан юм. Энэ үеэр шинжилгээний баг, эмнэлгийн албан хаагчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эдгээр асуудлыг Эрүүл мэндийн сайдад яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн. Тэрбээр “Шинжилгээ өгөх иргэд олон байхад цаг байхгүй гээд яриад сууж болохгүй. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо, хүчин …
-
6 February
Баянзүрх дүүргийн 8-р хорооны “X APARTMENT” байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийж, цагдаагийн хамгаалалтыг буулгалаа
2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны Б блокоос анхны эерэг тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авсан. Үүнтэй холбоотойгоор тус байрны 4 блокийн иргэдийг 3 удаагийн PCR шинжилгээнд хамруулахад, нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад аваад байна. Цаашид тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл