Monthly Archives: February 2022

February, 2022

  • 10 February

    “Бээжин-2022” өвлийн олимп: ОУХМ А.Энхтуул уралдаанаа эхлүүллээ

    Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй цанын ОУХМ А.Энхтуул өнөөдөр өөрийн үндсэн төрөл болох 10 км-ийн уралдаанаа эхлүүллээ. Энэхүү зайд 98 тамирчин хоорондоо 30 секундын зайтай гараанаас гарсан бөгөөд манай тамирчин 96 дахь ээлж дээр уралдаанаа эхлүүлэв. Өмнөх спринтийн уралдааны үеэр цаг агаар тогтуун сайхан байсан. Харин өнөөдөр Жанчхүүд хүчтэй салхилж байна. Энэ нь тамирчдын тамирыг багагүй шавхаж байгаа …

  • 10 February

    Н.Тэмүүлэн: Хөгжлийн банкнаас ирүүлсэн учраас “Монполимет” ХХК-ийг бусдын адил шалгаж байгаа

    Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны зээлийг мөрдөн шалгах асуудлаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн өгсөн хариултыг хүргэе. -АТГ-ын шалгаж байгаа Хөгжлийн банкны 52 зээлдэгч дотор хэн хэн байгаа вэ? Нэр дурдах боломжтой юу? Олон нийт тэдний нэрийг зарлахыг шаардаж байгаа. -“Хөтөл” ХХК, “Бэрэн” групп, “Кью Эс Си”, “Ачлал трейд” зэрэг …

  • 10 February

    Төрийн албаны ерөнхий шалгалт дөрөвдүгээр сард болно

    Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв. Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна. Шалгалтын бүртгэл  2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар …

  • 10 February

    АТГ: Хөгжлийн банкны зээлийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байна

    Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн Хөгжлийн банкны зээл олголтод хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ, Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3/87 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 220200075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах …

  • 10 February

    Нөөцийн махны худалдааг гуравдугаар сард зохион байгуулна

    Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ. Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар, өнгө үзэмж сайн байна. …

  • 10 February

    Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын  үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.  -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ? -Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч …

  • 10 February

    “Бээжин-2022” өвлийн олимпын бэлгэдэл “Бин Дүньдүнь”пандагийн нийлүүлэлт саатжээ

    “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтийн дараа Хятад улсын дотоодод уг олимпын бэлгэдэл буюу “Бин Дүньдүнь” гэх пандаг худалдан авч дурсгалын зориулалтаар хадгалах эрэлт хэрэгцээ огцом нэмэгджээ. Цахим дэлгүүрүүд энэ сувинериийг борлуулж дууссан бол нэрийн дэлгүүрүүдийнх нь үүдэнд худалдан авах хүсэлтэй хүмүүс урт дараалалд зогсон хэдэн цагаар хүлээсний эцэст дэлгүүрээр үйлчлүүлж байна. Бээжингийн өвлийн олимпын бэлгэдэл “Бин Дуньдунь” болон өвлийн паралимпын …

  • 10 February

    Архивын 15 төрлийн лавлагааг нийслэлийн 30 хорооноос олгож байна

    Нийслэлийн Архивын газраас олгодог гурван төрлийн архивын үйлчилгээг нийслэлийн долоон дүүргийн долоон хорооноос олгодог байсан бол 2021 онд 15 төрлийн архивын лавлагааг нийт 30 хорооноос олгодог болж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна. Архивын лавлагааг хорооноос авах болсны сацуу цаасан суурьт архивын материалыг цахимжуулах ажлыг Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хотын засаглалыг сайжруулах төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн …

  • 10 February

    “Бээжин-2022”: Германчууд багийн дүнгээр тэргүүлж эхэллээ

    “Бээжин-2022”өвлийн олимпын наадмын тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зургаан багц медалийн эзэд тодорлоо. Германчууд өчигдөр хоёр алт авснаар нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн бол Норвеги алт, мөнгөн медаль хүртсэн амжилтаар тавдугаар байраас хоёр руу дэвшив. Түүнчлэн анхны алтан медалиа авсан Словак, БНСУ 15, 17-р байрт бичигдэж эхэллээ. УУЛЫН ЦАНА Эмэгтэйчүүдийн слалом төрөл 1.Петра Вльгова /Словак/ 1:44.98 2.Катарина Линсбергер /Австри/ …

  • 10 February

    ОУХМ А.Энхтуул өнөөдөр үндсэн төрөлдөө уралдана

    Өнөөдөр /2022.02.10/ эмэгтэй цаначид Жанчхүүгийн цасан замд 10 км зам туулан уралдана. Энэ төрөлд 98 тамирчин уралдахаар бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд манай тамирчин Ариунсанаагийн Энхтуул бий. Уралдаан 15:00 цагт эхлэх ба тамирчид спринтийн нэгэн адил 30 секундын зайтай гараанаас ээлжлэн гарах юм. ОУХМ А.Энхтуулын хувьд 96-д эрэмбэлэгдэн 15:48-д гараанаас гарахаар болжээ. Олимпын наадамд анх удаа оролцож буй манай тамирчин өмнөх …

  • 9 February

    Г.Очгэрэл: Нийслэл хүрээнээс өнөөг хүртэл хадгалсан 24 дурсгал бий

    НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн танхимд өнөөдөр нээж, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болгож байна. “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэнгийн талаар Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очгэрэлтэй ярилцлаа. -Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог болоод сонирхолтой баримтуудын талаар танилцуулна уу? -Одоогоос 110 жилийн өмнө буюу 1912 оны хоёрдугаар сарын 7-ны …

  • 9 February

    Залуучуудын өвлийн олимпод оролцох тамирчдыг Ганвонд бэлтгэл хийлгэхээр тохиров

    “Бээжин-2022” олимпын наадмын үеэр ажил хэргийн уулзалт ярилцлагууд өрнөсөөр байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 8-нд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд бэлтгэх дэд хорооны дарга Ким Кьюн-Сунтэй уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр талууд Монголын өвлийн спортын хөгжлийн талаар санал солилцов. Улмаар 2024 оны залуучуудын өвлийн олимпын жилд нэг …

  • 9 February

    “Нийслэл хүрээ 110” үзэсгэлэнг нээж, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болголоо

    Нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улс сэргэн мандсан даруйд буюу  тодруулбал 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, нийслэл хот болгон зарлан тунхагласны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт ойг тохиолдуулан НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн …

  • 9 February

    Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг аймгийн засаг дарга нарт хүргүүллээ

    Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг …

  • 9 February

    Финландын хоккейчид Оросуудын эсрэг масктай тоглов

    Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хэсгийн сүүлийн тойрогт Финландын шигшээ Оросын ҮОХ-ны багтай таарсан. Тус тоглолтод Финландын багийн тамирчид маск зүүн тоглолоо. Өмнө нь Оросын ҮОХ-ны багийн хэд хэдэн тамирчны шинжилгээ эерэг гарсан тул болгоомжлох үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Тус тоглолтод Финландын баг 5:0-ээр ялж, хэсгээс гурваар шалгарсан бөгөөд шөвгийн наймд энэ тэмцээний гол сенсаацын эзэн Японтой таараад байгаа юм. Финландын …