Monthly Archives: February 2022

February, 2022

  • 9 February

    Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ

    Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгалаа. Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, …

  • 9 February

    Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ

    Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэллээ. Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна. .

  • 9 February

    Энэ сарын 14-нөөс эхлэн сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэхээр боллоо

    Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой  харьцуулахад 56,  ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны …

  • 9 February

    Монголбанк нэгдүгээр сард 1.6 тн үнэт металл худалдан авчээ

    Монголбанк 2022 оны 1 дүгээр сард  1.6 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. 1 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 1 дүгээр сард 166,244.80 …

  • 9 February

    Ч.Гантүлхүүр: Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

    Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөсөн.  Тус төслийн явцын талаар “Нью семетри” ХХК-ийн mөслийн мэргэжилтэн Ч.Гантүлхүүрээс тодрууллаа. -Далан давхрын оршуулгын газарт хэдэн оноос хойш шарил тавих болсон бэ. Өдгөө хэчнээн шарил байна вэ? -Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд …

  • 9 February

    Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 17-ноос олгоно

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 15-наас эхэлж олгох нь. Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна.

  • 9 February

    Ч.Номин:Жуулчдын ихээр явдаг маршрутын дагуу түүх, соёл, шашны аялал жуулчлалын төвүүдийг бий болгох боломжтой

    Соёлын сайд Ч.Номин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг Соёлын яаманд урьж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яамны хийж хэрэгжүүлж буй бодлого, чиглэл болоод аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар уулзаж ярилцлаа. Өнгөрсөн онд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран “Монгол өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж …

  • 9 February

    Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар Э.Бат-Амгаланг улираан сонголоо

    Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны VIII Бага хурал боллоо. Хуралд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын дарга, тус дүүргээс сонгогдсон удирдлагууд оролцлоо. Бага хурлын үеэр Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулсан. Уг тогтоолд Баянзүрх дүүргийн Монгол Ардын …

  • 9 February

    Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

    Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 02 дугаар  сарын 09-ний өдөр товлогдлоо. Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус …

  • 8 February

    “Бээжин-2022” өвлийн олимп: ОУХМ Б.Ачбадрах 77-р байранд орлоо

    Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв. Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм. Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул …

  • 8 February

    “Бээжин-2022” өвлийн олимп:ОУХМ А.Энхтуул 79-р байранд орлоо

    “Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай хүн 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав. 1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно. Олимпын наадамд өрсөлдөж …

  • 8 February

    М.Баяраа: Нийслэлийн өмчийн тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг

    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт жилд хэчнээн төгрөгийн орлого төвлөрүүлдэг вэ? -Нийслэлд орлого төвлөрүүлдэг гурван агентлаг байдаг. Үүнд, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар багтдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт түрээсийн орлого, өмчийн дуудлага худалдааны орлого, нийслэлийн харьяа байгууллагуудын ногдол ашиг, акталсан хөрөнгө борлуулсан …

  • 8 February

    “Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой

    “Ковид-19” цар тахлын тархалт харьцангуй хумигдаж, улс орнууд хил гаалиа нээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн гадаадын улс орныг зорих монголчуудын тоо ч нэмэгдэж байна. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нийслэл Улаанбаатар хотоос 52 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг. Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорих иргэд голчлон хувийн автомашинаар зорчдог.  Тэгвэл иргэд …

  • 8 February

    Монголын багш нарын бахдам амжилт

    Казахстан улсын Алма-Ата хотод 2019 оноос зохиогдож эхэлсэн “International Mathematics Physics And Computer Science Teachers and Trainers Olympiad”-д 2022 онд Монголын багш нар амжилттай оролцлоо. Энэхүү олимпиад нь багш болон дасгалжуулагч гэсэн хоёр төрлөөр явагддаг бөгөөд аль нэг төрөлд алтан медаль авсан багш тухайн төрөлдөө дараа жил нь орохгүй өнждөг дүрэмтэй. Онлайнаар зохион байгуулагдсан энэ удаагийн олимпиадад манай багш нар …

  • 8 February

    Академич Б.Пүрэвсүрэн 2021 оны олон улсын “Шилдэг эрдэмтэн”-ээр шалгарчээ

    Академич Б.Пүрэвсүрэн 2021 оны олон улсын “Шилдэг эрдэмтэн”-ээр шалгарсан байна. Тодруулбал, Канад улсын ”International Achievements Research Center” байгууллагаас академич Б.Пүрэвсүрэнгийн гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэн дэлхийн эрдэмтдийн хүртээл болж, олон удаа ишлэл хийгдсэн зэргийг нь үндэслэн ийнхүү шалгаруулсан байна. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр гэрчилгээгээ гардан авчээ.