Monthly Archives: February 2022

February, 2022

  • 7 February

    Вакцины 4-р тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагджээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг мэргэжлийн байгууллагууд онцолж байлаа. Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол одоо 37-50 хувь болон буурсан байна. Хэвтэн эмчлүүлэх …

  • 7 February

    “БЭЭЖИН-2022”: Өнөөдөр есөн багц медалийн эзэд тодорно

    Өнөөдөр Бээжин-2022 өвлийн олимпын наадамд тамирчид спортын 12 төрөлд 9 багц медалийн төлөө өрсөлдөнө. УУЛЫН ЦАНА Яньчинд уулын цанын гурван тэмцээн явагдах бөгөөд 12.00 цагаас эрчүүдийн даунхил төрлийн медалийн төлөөх уралдаан эхэлнэ. Улмаар 14.30-д эмэгтэйчүүд жиант слаломын төрөлд медалийн төлөө уралдах юм. Уулын цанын медальтнууд өнөөдрөөс эхлэн тодрох бөгөөд наадмын турш нийт 11 багц медаль эздэдээ очно. БИАТЛОН Жанчхүүд биатлоны …

  • 7 February

    Сар шинийн баярын өдрүүдээр онцгой байдлын 1390 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллажээ

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 385 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны А/08 дугаар тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/160 албан тоот үүрэг, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Баяр амралтын өдрүүдэд ажиллах ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн бүрэлдэхүүнийг томилох тухай” А/08 …

  • 7 February

    Хятадын тал Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төслүүдэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцав.  Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятад улс хүн төрөлхтний эв нэгдэл, энхтайвны бэлгэдэл болсон олимпын наадмыг цар тахлын хүнд үед товлосон …

  • 7 February

    АНЭУ-ын Гадаад харилцааны сайд “Дубай экспо 2020” дахь Монголын асарт зочиллоо

    “Дубай экспо 2020” олон улсын үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын асарт АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Шейх Абдулла бин Зайд (Sheikh Abdullah bin Zayed) зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын асарт дэлгэгдсэн үзмэрүүдтэй танилцлаа. Тухайлбал, зураач Н.Сэргэлэн, С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон 18-р зуунд монгол бичгээр бичигдсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож байв. Монгол бичиг Араб …

  • 7 February

    Чөлөөт бөхийн тамирчид олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

    ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчид ОХУ-ын Красноярскт хотноо зохион байгуулагдсан Иван Ярыгиний нэрэмжит Гранпри олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг жинд ОУХМ Б.Хулан, 57 кг жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг жинд ОУХМ Б.Шоовдор нар тус тус хүрэл медалийн эзэд болсон юм .

  • 7 February

    “Бар жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа

    Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, …

  • 7 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

    БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар …

  • 7 February

    OУХМ О. Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ

    Монгол Улсын Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин О. Цэцэнцэнгэл Парис-2022 Гранд Сламд түрүүллээ. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Баку-2018 ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг боох мэхээр цэвэр ялснаар Абу Даби-2021 Их дуулгын аварга цолоо Паристай ихэрлүүлэв.

  • 1 February

    Говьсүмбэр аймгаас ХОЁР улсын аварга малчин төрлөө

    Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо 188.6 мянгад хүрч, нийт 305.4 мянган малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Ийнхүү мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, зах хязгаар нутгийг ашиглаж, хамгаалахад малчдын оролцоо улам бүр нэмэгдсээр байгаа юм. Энэ жил Говьсүмбэр аймгаас хоёр улсын аварга малчин …

  • 1 February

    Уртын дуучин Б.Батмэндэд МУГЖ цол хүртээлээ

    XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөсөн эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд цол, одон медаль болон Засгийн газрын шагнал гардууллаа. Шагналыг Соёлын дэд сайд М.Батбаяр өнөөдөр Соёлын яаманд гардуулав.  Монгол улсын УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР: ·        Гомбын Эрдэнэбаатар– Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 38 …

  • 1 February

    Цагаан сарын өдрүүдээр Замын-Үүд боомт ажиллахгүй

    Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээнэ. Энэ хугацаанд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллана. Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо …

  • 1 February

    Сар шинийн баяраа гэр, гэртээ шинэлэхийг уриалж байна

    Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болсон байна. 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2153 хүүхэд эмнэлэт хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 31, зорилтод бүлгийн …

  • 1 February

    Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана

    Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй. Баярын өдрүүдэд цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Уул овоонд олноороо гарахгүй байхыг санууллаа Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх …

  • 1 February

    Тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулж, өнөөдөр олгоно

    Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 15 хувиар тус тус нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн …