Monthly Archives: February 2022

February, 2022

  • 8 February

    Жан И Мөү: Гол бамбарыг асаасан хэлбэр бол “Багаас ихийг харахуй” юм

    Хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжингийн өвлийн олимпын нээлтийн арга хэмжээний үеэр болсон галт бамбарыг асаах ёслол дэлхий нийтэд ихээхэн гайхамшгийг төрүүллээ. Ерөнхий найруулагч Жан И Мөү хэлэхдээ:Бээжингийн өвлийн олимпын гал хоёр зүйлийн өвөрмөц талтай, тухайлбал нэгд, олимпын тэмцээнд оролцсон төлөөлөгчдийн багийн нэрээр цасан цэгийг бүрдүүлсэн, хоёрт, хамгийн сүүлчийн гал бамбар бол гол бамбар болсон нь зуун жилийн олимпын түүхэнд ерөөс …

  • 8 February

    Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой

    2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн билээ. Энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгдэж байна. Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны 2 дугаар сарын 9-ийг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэж байна. Суралцагчид …

  • 8 February

    Улсын хэмжээнд 38 мянган албан тушаалтан хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна

    Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас  улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:40 цагийн байдлаар 38.1 мянган …

  • 8 February

    Хятадын эмэгтэй хөл бөмбөгийн шигшээ баг Азийн аварга боллоо

    Энэтхэгийн Мумбай хотод хоёрдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан 2022 оны эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээнд Хятадын баг Өмнөд Солонгосын багийг 3:2 оноогоор буулган авснаар Азийн аварга боллоо. Хятадын эмэгтэй хөл бөмбөгийн шигшээ баг 16 жилийн дараа дахин Азийн аварга болж буй нь энэ юм. Хятадын эмэгтэй хөл бөмбөгийн баг Азийн цомд 9 удаа тэргүүлсэн билээ.

  • 8 February

    Б.Батчулуун “Баатарлаг үйлстэн”-ээр тодорлоо

    МҮОНТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс зохион байгуулсан үхэр жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Батчулуун тодорлоо. Ахлах ахлагч Б.Батчулуун нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон томоохон дуудлагуудад тогтмол үүрэг гүйцэтгэж ирсэн шилдэг алба хаагчдын нэг юм. Тухайлбал, Төв аймгийн Заамар …

  • 8 February

    Сэрэмжлүүлэг: Мөс цөмөрсөн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ

    Он гарсаар 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 9 иргэний амь насыг аварч, автомашиныг татан гаргах ажиллагааг зохион байгууллаа. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 82 км, сумын төвөөс хойд зүгт 2 км/ Ховд голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан …

  • 8 February

    “Бээжин-2022”: Манай улсын тамирчид өнөөдөр эхний тэмцээндээ оролцоно

    “Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд өрнөнө. Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй …

  • 7 February

    Сар шинийн өдрүүдэд хоёр иргэн гал түймэрт өртөж нас баржээ

    Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.  Нийслэлийн хэмжээнд  02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ахуйн 306  гал түймэр,  аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай …

  • 7 February

    Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-ын хөгжил шинэчлэлийн хорооны дэд даргатай цахим уулзалт хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр ийнхүү шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, …

  • 7 February

    ​Монгол, Хятадын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийв. Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон …

  • 7 February

    Баярын өдрүүдэд ГССҮТ нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

    Баярын өдрүүдээр Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллажээ. Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн …

  • 7 February

    Батга гарах 7 шалтгаан

    Батга зөвхөн өсвөр насныхны асуудал гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй энэхүү асуудал 30 настай, тэр байтугай 40 настай эмэгтэйчүүдэд ч тулгардаг. Энэ асуудлаас сэргийлэхийн тулд дараах зүйлсийг хийж болохгүйг анхаараарай. АРЬСЫГ ХЭТ ХУУРАЙШУУЛАХБатга гарах хамгийн гол шалтгаануудын нэг бол арьсны бохирдол гэж бид байнга сонсдог. Гэвч бодит байдал дээр энэ бол эндүүрэл. Гол шалтгаан бол хэт их тос …

  • 7 February

    Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

    Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй болохоор танд зүгээр л гөлчийтөл нь боочихмоор эсвэл малгай өмсөөд нуучихмаар санагддаг уу? Үс бидний харагдах байдалд маш том нөлөө үзүүлдэг учраас үсээ харахаар л бүүр сэтгэлээр унаж байгаа биз? Тийм болохоор үсээ хэрхэн зөв арчилж, эрүүл болгох, эрүүл хэвээр нь хадгалах зөвлөгөөг хүргэж байна. …

  • 7 February

    МУГЖ Т.Ариунаагийн НҮБ-ын Хүүхдийн сантай байгуулсан гэрээ дууслаа

    Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ ийнхүү дуусгаж байна. Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн ажлуудад оролцож байсан. Тэр …

  • 7 February

    Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж  буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон. 2022 оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад буй юм. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил байгаа бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаа,  инженерийн шугам …