Хоёрдугаар сарын 4-ний өдөр Бээжингийн өвлийн олимпын нээлтийн арга хэмжээний үеэр болсон галт бамбарыг асаах ёслол дэлхий нийтэд ихээхэн гайхамшгийг төрүүллээ.
Ерөнхий найруулагч Жан И Мөү хэлэхдээ:Бээжингийн өвлийн олимпын гал хоёр зүйлийн өвөрмөц талтай, тухайлбал нэгд, олимпын тэмцээнд оролцсон төлөөлөгчдийн багийн нэрээр цасан цэгийг бүрдүүлсэн, хоёрт, хамгийн сүүлчийн гал бамбар бол гол бамбар болсон нь зуун жилийн олимпын түүхэнд ерөөс байгаагүй “өчүүхэн гал” болсон юм.
Гал бамбар бол “дэлхий нийтийнх”, гал бамбарыг асаасан хэлбэр бол “нүүрстөрөгч багатай олимпын түүхэн дэх сонгодог торгон агшин болж чадах нь лавтай юм гэсэн байна.
Гал бамбарыг асаасан арга хэлбэрийг ерөнхий найруулагч Жан И Мөү “багаас ихийг харахуй”-гаар зүйрлэсэн байна. “Хятад хүмүүс утга санааг машид дээдэлдэг, өөрөөр хэлбэл маш өчүүхэн, маш нарийн өнцгөөс дэлхий дахиныг харахуйг хэлж буй юм, энэ бол маш сайхан зүйл гэж би боддог. Нэгэн навчнаас намрыг олж харж болдог, нэгэн ширхэг навч хүмүүст бүхий л намрын улирлын үзэсгэлэн, алтан шаргал өнгө, гоо сайхан, яруу найраг мэтийн сэтгэгдлийг өгч чаддаг билээ. Энэ удаад гол бамбарыг асаасан ийм арга хэлбэрийг ‘Ширхэг навчнаас намрыг олж харахуй’-тай адилтгаж болох юм, нэгэн өчүүхэн гал бамбар, нэгэн өчүүхэн гал дөл боловч та үүнээс аугаа их олимпын үзэл санаа, нийт хүн төрөлхтний асан дүрэлзсэн эрч тэмүүлэл, романтик байдлыг мэдэрч болох юм” гэжээ.