Монголын багш нарын бахдам амжилт

Казахстан улсын Алма-Ата хотод 2019 оноос зохиогдож эхэлсэн “International Mathematics Physics And Computer Science Teachers and Trainers Olympiad”-д 2022 онд Монголын багш нар амжилттай оролцлоо.

Энэхүү олимпиад нь багш болон дасгалжуулагч гэсэн хоёр төрлөөр явагддаг бөгөөд аль нэг төрөлд алтан медаль авсан багш тухайн төрөлдөө дараа жил нь орохгүй өнждөг дүрэмтэй. Онлайнаар зохион байгуулагдсан энэ удаагийн олимпиадад манай багш нар бахдам амжилт үзүүллээ.

ФИЗИКИЙН ОЛИМПИАДАД

Алтан медаль

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Б.Түвдэндорж

Шинэ үе сургуулийн багш Г.Ариунболд

11 дүгээр сургуулийн багш Ж.Хатанбаатар нар

Мөнгөн медаль

Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг

МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД

Алтан медаль

Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш Э.Батзаяа

Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш Б.Сэр-Очир

Мөнгөн медаль

Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш А.Сайнжаргал

Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш О.Дарханбаяр

Хүрэл медаль

Шинэ үе сургуулийн багш Ц.Урангоо

Шинэ үе сургуулийн багш Г.Шийрэвжамц нар хүртсэн байна.

Өмнө нь математикийн багш нарын төрөлд анхны мөнгөн медалийг 2019 онд Эрхэт Эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж хүртсэн бол, 2020 онд нийслэлийн 1 дүгээр сургуулийн математикийн багш Э.Батзаяа энэ олимпиадаас анхны алтан медалийг хүртэж байсан юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …