Monthly Archives: August 2022

August, 2022

  • 4 August

    Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг  хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр …

  • 4 August

    Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа. Уулзалтад НАЖГ-ын дарга Д.Батсүх …

  • 4 August

    Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

    2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд С.Амарсанаагийн гудамж буюу Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 25-нд эхэлсэн. Тус замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн. Харин зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ баасан гарагийн шөнө …

  • 4 August

    Хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдэж, зарим нэр төрлийн эм шинээр нэмэгдлээ

    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий …

  • 4 August

    Г.Занданшатар: Монгол Улсын түүхийн хосгүй өв, соёл, археологийн үнэт олдвор бүхий газруудыг улсын тусгай хэрэгцээнд авна

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд (2022.08.02) Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Жаргалатын аманд байрлах түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллалаа.     УИХ-ын даргатай хамт уг Ажлын хэсгийн ахлагч Улсын …

  • 4 August

    АНУ-ын Засгийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

    АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(ОУХА буюу USAID) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аар дамжуулан Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тасгуудад тараагдах энэхүү тусламж нь эрүүл мэндийн ажилтнуудын КОВИД-19-тэй холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг …

  • 4 August

    Ковидын BА 5 хувилбарын тархалт нэмэгдэж байна

    Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа. Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA 5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. 8 сарын сүүл 9 сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд -Гэр бүлийн орчноос -Ажлын …

  • 4 August

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш захидал ирүүллээ

    Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд захидал ирүүлжээ. …

  • 4 August

    Булган аймгийн “Айраг наадам” Өрмийн цагаан нуурын эрэгт болно

    Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам” энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдана. Айраг наадам нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Монгол улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн АЙРАГ үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв …

  • 4 August

    Горхи Тэрэлжийн бүсэд амьдардаг иргэдэд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр Ажлын хэсэг байгуулав

    Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй байнгын зөрчил маргаантай явж ирснийг эхнээс нь шийдвэрлэх үүднээс УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонслоо. Тус хорооны иргэдийн хувьд газар …

  • 4 August

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын наймдугаар сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 7. Бархасвадь гараг. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …

  • 4 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тул нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …

  • 3 August

    Др Сергей Диордица:Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бусад улс оронд үлгэр жишээ сайн туршлага болсон

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбоотойгоор хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Тэрбээр манай улсад таван жил ажиллахдаа эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин ажилласан юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэх амаргүй ажилд Монгол Улсад олон улсын …

  • 3 August

    “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-д унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана

    Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их  насны морьдын уралдаан болохын дээр жороо морь уралдуулдаг онцлогтой. Даншиг наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын хурал өнөөдөр боллоо. Хурлаар хурдан морины уралдааны морины бүртгэл болон уралдааныг хэрхэн зохион байгуулах тухай, унаач хүүхдүүдийн аюулгүй …

  • 3 August

    Г.Энхбаяр: Хөвсгөл нуурын эрэгт тулгаж барьсан хашааг буулгалаа

    Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газар мал амьтны орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан хашааг буулгаж эхэлжээ. Тодруулбал, Хөвсгөл нуурын баруун эрэг орчимд нуурын ус руу тулгаж барьсан хашааг өнгөрсөн долоо хоногт буулгасан байна.  Энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Г.Энхбаяраас тодруулахад “Нуурын эрэгт тулгаж татсан хашааг буулгасан. Тухайн бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн дагуу орц, гарцыг нээх ажлыг …