Monthly Archives: August 2022

August, 2022

  • 1 August

    Сэрэмжлүүлэг: Хийлдэг гудас хөмөрч, дөрвөн настай хүүхэд амиа алджээ

    Гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн “Гүрмийн нууранд хүүхэд живлээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийг шалгахад 4-5 насны хоёр охин нуурын усанд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч, охидын нэг нь амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Алба хаагчид шуурхай …

  • 1 August

    Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

    Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг амжилттай оролцож, хоёрдугаар өрөгт ялалт байгууллаа.  Тодруулбал, дэлхийн шатрын олимпиадын хоёрдугаар өрөгт манай улсын эрэгтэй баг Тринидад ба Тобаго улсын шигшээ багтай учраа таарч 3.5:0.5 харьцаагаар хожив. Хоёрдугаар өргийг Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Энэхүү өргийн дараа Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хоёр хожилтой, дөрвөн оноотой 24 дүгээр …

  • 1 August

    ХӨСҮТ-ийн Хүүхдийн уушгины I, II болон Насанд хүрэгчдийн цочмог гепатитын V тасагт их засвар хийжээ

    Эмнэлгийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, тав тухтай орчин нөхцөлд хүргэх зорилгоор эмнэлгийн байгууллагын их засварын ажлууд хийгдэж байна. Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн уушгины нэг, хоёрдугаар тасаг болон Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тавдугаар тасгуудад их засвар, шинэчлэлийн ажлуудыг хийж, гүйцэтгэлээ. Багц их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө …

  • 1 August

    Н.Орчлон:Олон улсын шүүхийн мэргэжлийн шүүгч, хуульч нартай хамтран ажиллаж, дадлага туршлага хуримтлуулах боломжтой

    Дэлхийн хамгийн том хоёр шүүх байгууллагын нэг Голландын Гааг хотын Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг урьж, олон улсад хүний эрхийг хэрхэн хамгаалж ажилладаг талаар ярилцлаа. Тэрээр Монгол Улсад хууль зүйн боловсрол эзэмшин, мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Дэлхийн хэмжээний хүнд ноцтой гэмт хэргүүдийг шийддэг Олон Улсын Эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг …

  • 1 August

    Ө.Мөнхжин олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

    Балетчин Ө.Мөнхжин Солонгос улсын олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетийн гоцлооч Ө. Мөнхжин “Korea international ballet competition” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон байна. Ө.Мөнхжин нь ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрт балетийн жүжигчнээр ажиллаж байна. Түүний олон улсын тэмцээнд үзүүлж байсан амжилтуудаас дурдахад: 2017 …

  • 1 August

    Ш. Доржсүрэн:Гавьяа шагналтай зэрэгцээд үзэгчдийнхээ баяр хүргэсэн чин сэтгэлээс маш их эрч хүч авсан

    “DOZ” энтертаймент студийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Доржсүрэнтэй ярилцлаа. -Танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгасанд нь баяр хүргэе. Тухайн мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Дорнын ухаанд төр гэдэг бол ард түмний төлөөлөл гэж төрийг дээдлэн хүндэлдэг түүхтэй. Ерөнхийлөгч “Төрөөс хүндэтгэл үзүүлж хийсэн бүтээсэн болон ирээдүйд хийх ажлыг тань үнэлж Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа” хэмээж …

  • 1 August

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

    Аргын тооллын наймдугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 4. Сумъяа гараг. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи …

  • 1 August

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмийг давж халахыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, …