Monthly Archives: August 2022

August, 2022

  • 2 August

    Автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Коронавирус /Ковид-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүллээ. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу болон Их тойруу орчмын автобусны буудлуудаас цэвэрлэгээний ажил эхэлж байгаа бөгөөд цаашлаад хотын бусад хэсэгт байрлах автобусны буудлуудыг цэвэрлэх ажил …

  • 2 August

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино “Шилдэг кино” шагналыг хүртлээ

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “New York Asian Film Festival 2022” наадамд албан ёсоор шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “Худалдагч охин” кино “New York Asian Film Festival 2022” -ын “Шилдэг кино” шагналыг хүртлээ. Нью-Йоркийн Азийн кино фестивалийг 2002 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Энэхүү кино наадам нь Азийн кино бүтээлүүдийг Америкт сурталчлах мөн Ази болон Америкийн …

  • 1 August

    Наймдугаар сарын өрнийн зурхай

    Хонь Энэ сард санхүүгийн байдал тогтворгүйтэж болзошгүй. Та алдагдалд орсон ч, гэнэтийн ашиг олсон ч сарын ихэнх хугацааг байгаа зүйлдээ дасан зохицож өнгөрөөх нь. Хэт их зардал гаргахаас болгоомжил. Түүнийхээ оронд хадгаламжиндаа мөнгө нэмэрлэхийг зөвлөж байна. Найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа зөрчилдөж, бухимдаж магадгүй. Та хэнд, юунд цаг заваа зарцуулахаа эргэцүүлэх цаг болжээ. Шинэ хоббитой болоход тохиромжтой сар айсуй. Хайр дурлалын …

  • 1 August

    Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө

    Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өнөө, маргаашдаа Хөвсгөл аймгийн нутаг, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байна. Их халалт болох тул нарны малгай, нүдний шил, шүхэр зэргээ биедээ авч явах, бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө. Наршилтаас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг …

  • 1 August

    Барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд ирэх сарын 1-н гэхэд аудит оруулахыг үүрэг болгов

    Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Алтайбаатар газар, хэлтсүүдийн долдугаар сарын ажлын гүйцэтгэл, хэрэгжүүлсэн ажлуудыг шуурхай хуралдаанд танилцуулав. Тус мэдээллийн дараагаар яамны газар хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлуудаар нэмэлт мэдээлэл өглөө. Үүнд: Санхүү,хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү тендэрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг мэдээлсэн бол Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга …

  • 1 August

    Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай

    Дэлхийг хамарсан цар тахал, улс хоорондын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн онцгой цаг үед нярай, нялхсыг эхийн сүүгээр хооллох нь  хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой юм. Нярай хүүхдэд эхийн сүү нь хамгийн тохирсон хоол тэжээл учир эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай төдийгүй хүүхдийн амьдралд хамгийн сайн эхлэл болдог. Эхийн сүүгээр хооллох нь …

  • 1 August

    Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ БАЙНГЫН АЖЛЫН ХЭСЭГ”-ийг ирэх 7 хоногт байгуулахаар боллоо. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлнэ. Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын …

  • 1 August

    Будааны пүнтүүз хийж орлогоо нэмэгдүүлж байна

    Хятадын Жэжян мужийн Жиндян тосгонынхон будааны пүнтүүз үйлдвэрлэлээрээ хол ойрд алдартай. Тэдний үйдвэрлэсэн будааны пүнтүүз нь зөөлөн бас суналт сайтай тул зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Сүүлийн жилүүдэд “Намын үүр + хоршоолол + тариачин өрх” загвараар үйлдвэрлэл эрхэлж, уламжлалт будааны пүнтүүзийг үйлдвэрлэлийн шугамтай болтол хөгжүүлжээ. Орон нутгийн иргэд ажлын байраар хангагдах болсон нь ач холбогдол өндөртэй юм. Уламжлалт будааны …

  • 1 August

    Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны төрлийн аваргууд тодорлоо

    Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны холбоо хамтран 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Дайчин Чанар-Тэсвэр”-ийн талбар 360 талбайд амжилттай зохион байгууллаа. Монголын Бүх Ард Түмний XV их наадмын Байт харвааны шигшээ тэмцээнд: Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, …

  • 1 August

    Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр дүүргийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр БШУ-ы дэд сайд дүүргийн Засаг дарга нарыг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд хороодоо зохион байгуулалтад оруулж, бодит тоон мэдээллийг ирүүлэх, компани, бизнес эрхлэгчид, хувийн цэцэрлэгийнхнийг татан оролцуулж хамтарч ажиллахыг хүслээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг дүүргүүдэд …

  • 1 August

    А.Ганхуяг: Аян замд минь тусалсан цэргийнхэндээ баярлалаа

    Шатахуун ачсан том тээврийн машин нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын ойролцоо шаварт сууж, Улаанбаатар хотоос хүнд даацын машин дуудахаас өөр аргагүй болсон жолоочид холын цуваанд яваа цэргийнхэн тусалж, замд нь саадгүй гаргасан талаар нийгмийн сүлжээнд тархжээ.   Жолооч А.Ганхуяг “Миний ажил бол цаг хугацаатай уралддаг, хариуцлагатай ажил. Шавраас гарах аргагүй, ажил цагтаа амжихгүй нь гээд хэцүүхэн байлаа. Гэсэн ч золоор та бүхэнтэй …

  • 1 August

    Монгол, Япон зэвсэгт хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага эхэллээ

    Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага 12 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо. Энэхүү хамтарсан сургалт, дадлага нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг …

  • 1 August

    Алтны экспорт 2,4 дахин, чулуун нүүрсний экспорт 2,3 дахин, зэсийн экспорт 21 хувиар өсөв

    2022 оны эхний 6 сарын байдлаар 2,350.0 сая ам.долларын 8,081.4 мян.тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,332.9 сая ам.доллар буюу 2.3 дахин өссөн бол биет хэмжээгээр 1,206.2 мян.тн буюу 13.0 хувиар буурчээ. Мөн 1,590.7 сая ам.долларын 747.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 277.8 сая ам.доллар буюу 21.2 хувиар, биет …

  • 1 August

    Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж байна

    Аялагч, жуулчдын тоо нэмэгдэх хирээр байгаль орчин бохирдох, хог хаягдал нэмэгдэх эрсдэлтэй боловч Хөвсгөл аймагт байгуулсан Арбунхант болон Загасан тохойн отоглох цэгийн ашиглалт нь хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. 7 дугаар сарын туршид Алаг-Эрдэнэ сумын Загасан тохойн отоглох цэгт хоногт 2280 аялагч, Хатгал тосгоны Арбунхантын отоглох цэгт 6000 аялагч майхантай отоглоод байна. Отоглох цэг тус бүр 2 …

  • 1 August

    “НҮБ”-ын “Залуу төлөөлөгч” хөтөлбөр зарлагдлаа

    Байгалийн олон янз байдал болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэгийн хамтаар “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2022 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд …