Monthly Archives: August 2022

August, 2022

  • 3 August

    Долдугаар сард гадаадын 40 улсын 2,286 иргэнд цахим виз олгожээ

    Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны долдугаар сард 3289 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1038 гадаадын иргэнд Монгол Улсын виз, мөн Evisa.mn системээр нийт 40 улсын 2286 иргэнд цахим виз олгожээ. Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1280 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 2656 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Мөн энэ сард нийт 865 аж ахуйн нэгж, байгууллагын 3754 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, хянан, …

  • 3 August

    Сүрьеэг эрт илрүүлэх явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээг чингэлтэй дүүрэгт зохион байгуулж байна

    Монгол Улсын хэмжээнд 100 мянган хүн амд сүрьеэ өвчний 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингээрээ 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд дэлхийн хамгийн өндөр өвчлөлтэй 22 улсын тоонд багтаж байна. Иймд ЧД-ийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй сүрьеэг эрт илрүүлэх явуулын үзлэгт эрсдэлт бүлгийн 5700 орчим хүнийг …

  • 3 August

    Өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг байгууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсэг  байгууллаа. Энэхүү ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж ажиллана. Үүнтэй холбогдуулан Б.Жавхлан сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй. Засгийн газар 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 5.2 тэрбум ам.долларын долоон бонд гаргасан. Үүнээс зөвхөн “Чингис” бондын 1.5 …

  • 3 August

    Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн …

  • 3 August

    Фото:“Аз жаргалын хэлтэрхий” киноны Гюлсерений дүрд тоглосон Нургюл Йешилчай

    Туркийн олон ангит “Косем”, “Аз жаргалын хэлтэрхий” зэрэг киноны гол дүрд тоглосон Туркийн жүжигчин Нургюл Йешилчай нь 1976 оны 3 -р сарын 26 -ны өдөр Туркид төржээ. Тэрбээр “Anadolu Eskişehir” их сургуулийг драмын жүжигчин мэргэжлээр төгссөн. Нургюл Йешилчай дэлхийд ашиг орлогоороо тэргүүлэх эмэгтэй жүжигчдийн эхний 20-д албан ёсоор багтдаг байна. Нургюл Йешилчайгийн тоглосон “Edge of Heaven” кино 60 дахь удаагийн …

  • 3 August

    Сэрэмжлүүлэг: Долоон сарын хугацаанд усны ослоор 52 том хүн, 17 хүүхэд амиа алджээ

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 71 удаагийн усны осол гарч, 69 хүн амь насаа алдсан байна.  Үүний 52 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг …

  • 3 August

    Хагас коксын үйлдвэр байгуулах ажлын бэлтгэлийг яаралтай хангахыг үүрэг болголоо

    Багануур дүүрэгт Үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зэрэг албаныхан газар дээр нь ажиллалаа. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих шийдвэр гарсан. Үүний …

  • 3 August

    Вьетнам улс руу мах болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьжээ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-ийг 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, Монгол Улсын гадаад бодлогод Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Монгол Улс Вьетнам Улстай улс төрийн яриа …

  • 3 August

    “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам болно

    Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд зохион байгуулж байхаар хуульчлагдсан “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам энэ оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулагдана. Соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, …

  • 3 August

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна

    Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаа юм. Мөн …

  • 3 August

    Монгол улс “ФАТФ-ын зөвлөмж 15”-ын үнэлгээг ахиулав

    Ази, Номхон Далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн /АНДМУТБ/ 25 дахь жилийн ээлжит хурал Малайз Улсын Куала Лумпур хотод энэ оны 7 дугаар сарын 24-28-нд болж өнгөрлөө. Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлөн Монголбанк, СЗХ, НПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын төлөөлөл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулан амжилттай оролцлоо. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, энэ …

  • 3 August

    “Аравт-2022” уралдаанд дөрвөн орны морьтон дайчид оролцоно

     “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг анх санаачлан амжилттай зохион байгуулсан бөгөөд дээрх наадмын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байна.        Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн …

  • 3 August

    Шинээр авто зам тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна

    Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар энэ онд гол болон туслах 14 гудамж, замыг шинэчлэн засварлахаар баталсан. Мөн 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд авто зам болон замын байгууламж, гүүр, явган хүний болон дугуйн зам шинээр тавихаар төлөвлөсөн ч есөн байршлын ажил төсвийн тодотголоор хасагдсан. Эдгээр зам засвар, шинэчлэлийн ажил болон шинээр авто зам, замын байгууламж барих ажлын үйл явц өнөөдрийн байдлаар …

  • 3 August

    Нийслэлийн хэмжээнд шарилж устгал хийж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах шарилж устгах ажлын удирдамж”-ийг батлан, дүүргүүдэд хүргүүлж, хөл газрын ургамлыг тайрах, таналт хийх ажлыг …

  • 3 August

    Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх  4.27 км засмал зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гачууртын авто замаас хойшоо 800 метр газарт газар шорооны ажил болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт …