Monthly Archives: August 2022

August, 2022

  • 25 August

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа

     Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.08.25)  нэгдсэн хуралдаан 14 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.      Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-т “нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав …

  • 25 August

    Т.Даваажаргал: Мөрөөдөл, зорилгодоо хүрэх нь хүнийг аз жаргалтай болгож, амжилт түүнийг дагаж ирдэг гэж ойлгодог

    “Онцгой мэдээ” сонины “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Даваажаргалыг урьлаа. Анх Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжих үетэй зэрэгцэн үүрэг гүйцэтгэхээр албаныхаа босгоор алхаж байсан түүний мөрөөдөл эргэлт буцалтгүй энд орших зам мөрийг нь заасан байна. Дуу хөгжимд дуртай, бүжиглэх авьяастай …

  • 25 August

    Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

    АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын  санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, энэ хэрээр эдийн засаг өсөх таатай …

  • 25 August

    Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна. Уг үзэсгэлэн худалдаанд: Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулгаЗуучлалын болон сургалтын төвүүдийн өдөрлөгХичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааНомын нэгдсэн …

  • 25 August

    Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-тай хөгжүүлж буй …

  • 25 August

    Сэрэмжлүүлэг: Үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа гол, мөрнүүд

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 25-ны өдрийн байдлаар Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см давсан хэвээр байна. Мөн 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын …

  • 25 August

    Монголбанкны эдийн засагчийн судалгаа шилдгээр шалгарлаа

    Монголбанкны эдийн засагч Б.Мөнхнасангийн “Farmland Rental Rate: Does Organic Certification Matter?” нэрт судалгааг Америкийн Нэгдсэн Улсын ХАА, хэрэглээний эдийн засгийн сэтгүүлүүдээс (Agricultural and Applied Economics Association) ХАА-н санхүү, удирдлагын чиглэлээр “Оны шилдэг судалгааны ажил”-аар тодруулав. Судалгаатай энд дарж танилцана уу.

  • 25 August

    Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг сунгах санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    Монгол Улс, Европын Холбоо хооронд хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийг 2024 он хүртэл сунгах тухай Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз нар гарын үсэг зурлаа. Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон …

  • 25 August

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүн өнөөдөр (2022.08.25) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Их …

  • 25 August

    Нийслэлд 8 өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулахаар боллоо

    Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Улаанбаатар  хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт …

  • 25 August

    “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш орон нутагт ажиллах томилолтоо авлаа

    Ерөнхий сайдын Ажлын албанаас дэмжиж буй “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрт хамрагдсан 16 залуу багш хөдөө орон нутагт ажиллахаар боллоо. “Илгээлтийн багш” нийгэмд үйлчилдэг ТББ нь дэлхийн 61 улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш бус байдлыг бууруулах зорилго бүхий “Teach for All” олон улсын байгууллагын нэг хэсэг болж энэ жилээс Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Тус хөтөлбөрт хамрагдахаар 100 …

  • 25 August

    “Парламентын боловсрол- Залуу багш” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

    “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол- Залуу багш” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургагч багш бэлтгэх арга хэмжээ 2022 оны наймдугаар сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд эхний сургалтыг өнөөдөр (2022.08.25) Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр зохион байгууллаа. …

  • 25 August

    Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна

    Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, цаашид шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан, ЭЗХЯ холбогдох …

  • 25 August

    Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инноваци шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг дор дурдсанаар баталлаа.·      Кино, дуу дүрсний урлаг·      Дүрслэх урлаг·      Дуу хөгжим·      Хувцас загвар·      Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт·      Утга зохиол, ном хэвлэл Урлахуйн урлаг болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь …

  • 25 August

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын наймдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 28. Бархасвадь гараг. Найралт эх одтой, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …