Азийн кино сан нь Зохиол хөгжүүлэх сан, Пост-продакшн сан, Азийн баримтат киноны сан гэсэн гурван төрлийн дэмжлэгтэй үйл ажиллагааг явуулдаг Азийн кино урлагийн чухал түнш юм. Энэ жилийн сонгон шалгаруулалтад тус гурван ангилалд нийт 521 уран бүтээл ирснээс 13 бүтээлийг сонгон шалгаруулаад байна. Тус 13 бүтээлээс долоон баримтат кино Asian Network of Documentary Fund-д шалгарсан юм. Тэгвэл найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан …
Monthly Archives: October 2022
October, 2022
-
13 October
Хотын дарга мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, “Хакухо” сангийн дэд тэргүүн Б.Батжаргал нар байлцав. Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч, 45 удаа түрүүлэн, Японы Эзэн …
-
13 October
УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлал 2022 оны аравдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд үргэлжилнэ. Улсын Их Хурлын даргын айлчлал нь өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, эдийн …
-
13 October
Хүндийн өргөлт:Г.Ануужин хүрэл медаль хүртлээ
Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.
-
13 October
Ж.Батбаясгалан:Миягино дэвжээнээс олон аварга төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд Миягино дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх, амжилтын төлөөх шинэ замналаа эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн …
-
13 October
Н.Отгончимэг: Шүүгчийн хэтийдсэн ачааллыг багасгахгүй бол сүүлдээ шилдэг хуульч нар ирэхээ болино
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэгтэй ярилцлаа. -2020 оны шүүгчийн сонгон шалгаруулалтад 250 хуульч оролцоход 157 нь буюу 62.8 хувь нь тэнцжээ. Шүүгчийн сонгон шалгаруулалт явуулдаг тогтолцоо 2022 оны Шүүхийн тухай хуулиар нэлээд өөрчлөгдсөн. Хуулийн энэ шинэтгэлийн дараа шүүгчийн шалгалтад тэнцэгсдийн тоо хэр өөрчлөгдсөн бэ? -Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдоод хоёр удаагийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт авчихаад байгаа. Хаврын …
-
13 October
ЗУРХАЙ:Үс засуулахад сайн өдөр
Аргын тооллын аравдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 19. Бархасвадь гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Тэрсүүд өдөр. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
13 October
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 14, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.2022 оны 10-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи …
-
12 October
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.10.12) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоосонд Хакухо М.Даваажаргалд баяр хүргээд сүмогийн залуу хойч үеийг бэлтгэх өрнүүн үйлсийг эхлүүлсэнд нь амжилт хүсэв. Их аварга Хакухо …
-
12 October
Ж.Батаа:Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн
Улсын Их Хурлын Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.10.12/ хуралдан Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийг сонсов. Хянан шалгах түр хороог УИХ-ын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон юм. Цаг үеийн мэдээллийг Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын …
-
12 October
“Баян” үйлдвэр дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг хангаж байна
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /ҮББХ/ дарга Т.Энхтүвшин тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Байнгын хорооны гишүүд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах …
-
12 October
МИАТ ТӨХК В737 МАХ агаарын хөлгөө ашиглаж эхэллээ
МИАТ ТӨХК-ийн В737 МАХ агаарын хөлөг гурван жил гаруйн хугацаанд нислэгээс чөлөөлөгдсөний дараа БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд анхны зорчигч тээврийн нислэгийг амжилттай үйлдлээ. Тус нислэг нь 2019 оноос хойш В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын агаарын орон зайд үйлдсэн анхны нислэг гэдгээрээ онцлог бөгөөд агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй зорчигчдын анхаарлыг ихээр татсан юм. Үүнээс өмнө тус агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн …
-
12 October
Фото:Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо тамирчдын нөхөрсөг тэмцээн
Улаанбаатар, Сөүл, Якутск, Улаан-Үд хотын жүдо бөхийн өсвөрийн шигшээ багуудын нөхөрсөг уулзалт, тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд дөрвөн хотын есөн багийн 64 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорьж буй. Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон БНСУ-ын Сөүл хотын Жүдо бөхийн холбооны хооронд 2019 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд уг тэмцээнийг энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг даргын …
-
12 October
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.12) хуралдаан 68.4 хувийн ирцтэйгээр 09 цаг 48 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 2022 оны долдугаар сарын …
-
12 October
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Батжаргал, Ц.Идэрбат нар өнөөдөр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан ба хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл