Monthly Archives: October 2022

October, 2022

  • 12 October

    Г.Тэмүүлэн: Хаалганы цаана төсөв хэлэлцэн баталдаг жишгийг бид өөрчлөх болно

    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос анх удаа “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. УИХ-аас төсвийг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж байгаа анхны тохиолдол юм. Энэ талаар  Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. Байнгын хорооны …

  • 12 October

    Үр тарианы хураалт 60.7 хувьтай үргэлжилж байна

    Өнөөдрийн байдлаар 214.5 мянган га-гаас 268.1 мянган тонн үр тариа, үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тонн улаанбуудай, 18.7 мянган га-гаас 200.5 мянган тонн төмс, 10.1 мянган га-гаас 110.2 мянган тонн хүнсний ногоо, 26.5 мянган га-гаас 62.1 мянган тонн тэжээлийн ургамал, 50.9 мянган га-гаас 21.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. Үр тарианы хураалт 60.7 хувь, үүнээс улаанбуудайн …

  • 12 October

    Хүндийн өргөлт:Э.Энхтамир мөнгөн медаль хүртлээ

    Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэв. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн юм.

  • 12 October

    Солонгосын Ганвон мужид 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой

    БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо. Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний …

  • 12 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Ерөнхий сайдын айлчлал 2022 оны аравдугаар сарын 12- 16-нд үргэлжилнэ. Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.  …

  • 12 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын аравдугаар сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 18. Буд гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна. 2022 оны 10-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 …

  • 11 October

    Хакухо М.Даваажаргал зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайдыг урив

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ. Мөн түүний ээж Ө.Тамирт эрүүл энхийг хүслээ. Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлон хэрэгжүүлж буй. 2050 он гэхэд буюу энэ бодлого амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин …

  • 11 October

    У.Хүрэлсүх:Монголчууд бид хамтран ажиллаж чадвал ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг гэдгээ түүхэн бүтээн байгуулалтаар нотлон харууллаа

    “Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол өнөөдөр боллоо. Музейд: Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);Их Монгол Улс;Монголын Их эзэнт улс;Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна. Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь …

  • 11 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 17-23-ны өдрүүдэд болно

    Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба …

  • 11 October

    Фото:“Miss Earth-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох С.Нандин

    “Эх Дэлхийн Мисс- 2022” тэмцээн арваннэгдүгээр сарын 12-29 ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл энэ жилийн “Эх Дэлхийн Мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох Үндэсний ялагчаар 18 настай С.Нандин тодорлоо. С.Нандин нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд олон залуусыг уриалан эерэг хандлагыг түгээхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Тэрбээр гэр бүлээрээ олон жилийн турш мод тарьж …

  • 11 October

    Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны энэ өдөр 110 мянган тн нүүрс экспортод гарлаа. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм. Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн  байдлаар нүүрс тээврийн  811, бараа …

  • 11 October

    АТГ:Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 78 гомдол, мэдээллийг шалгав

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 285 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 215 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 70 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, …

  • 11 October

    АТГ: Өнгөрсөн 7 хоногт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 11 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын аравдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 17. Ангараг гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Балжинням, Дашням давхацсан өдөр. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …