Monthly Archives: October 2022

October, 2022

  • 18 October

    “Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс Ч.Мөнхжаргал хүрэл медаль хүртлээ

    Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Gobi championships-2022” уулын дугуйн тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин Ч.Мөнхжаргал гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 30-39 насны мастeрын ангилалд хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээнд 18 байгууллагын 60 гаруй тамирчин оролцсон байна. Говийн бүсийн анхны аварга шалграуулах тус тэмцээн Говь гурван сайхан  уулын бэлээр бартаат замаар авхаалж, самбаа, …

  • 18 October

    Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийсэн анхны “Онцгой” хосууд

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Т.Хулан, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч А.Нямдорж нар Дархан хотын 61 жилийн ойн баярын өдөр “Гэрлэх ёслолын ордон”-д гэрлэлтээ батлуулан, хуримаа хийлээ. Гэрлэх ёслолын ордон нь 1984 оны 6 дугаар 17-нд анх ашиглалтад орж, 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжсэн байсныг төр буцаан авч, …

  • 18 October

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөгийг маргааш буюу аравдугаар сарын 19-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, …

  • 18 October

    Нийтийн албанд томилогдох 352 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгажээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 352 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 127 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, …

  • 18 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Аргын тооллын аравдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 23. Ангараг гараг. Найралт эх одтой, есөн улаан мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ срөг …

  • 18 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.2022 оны 10-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, …

  • 17 October

    Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-ний өдрүүдэд болно

    Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 …

  • 17 October

    С.Төмөрдулам: Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авснаас гэрэлтүүлгийн тусгал муудаж байна

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлд хамаарах хотын стандартуудыг мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа ажлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулав. Тэрбээр “Стандартын баримт бичгийн дагуу энэ онд 15 байршилд 4118 гэрэлтүүлгийн шон буюу гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авсан. Гэрэлтүүлгийн шонгоос цахилгаан авснаас гэрэлтүүлгийн тусгал муудах гэх мэт зөрчил илэрч байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн …

  • 17 October

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 713 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 107 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 17 October

    Б.Үүрцайх ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

    Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдсөн бөгөөд М1 ангиллын -120 кг-ын жинд Б.Үүрцайх суултын төрөлд 205 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн бол таталтын төрөлд 200 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв. Тэрбээр гурван төрөлд хүрэл медаль хүртээд …

  • 17 October

    Б.Мөнхбат:Асем, дугуй цагаан, богдын музейн тохижилт 90 гаруй хувьтай байна

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “195 тохижилтын ажил хийж байгаагаас шинэ 91, он дамжин хэрэгжих 104 ажил байна. Өнөөдрийн байдлаар хийж байгаа ажлууд 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тухайлбал, жишиг гудамжны ажил 49, дугуйн замын ажил 87, явган зам, гүүрний ажил 72, эмнэлгийн  гадна тохижилт 80, цэцэрлэг, сургуулийн тохижилт 85, хүүхдийн тоглоомын талбай 81, …

  • 17 October

    Хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг нэмэгджээ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд “22.654 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 9.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2868 бүртгэгдсэн. Хүний амь хохирсон таван гэмт хэрэг гарсан. Эдгээр нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн” гэв. Хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг …

  • 17 October

    С.Даваасүрэн: Зүүн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2500 тонн түлш шаардлага хангахгүй байсан тул борлуулалтад гаргаагүй

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа сайжруулсан түлшний үйлдвэрийн 19 шугамаас 12 шугам нь ажиллаж байгаа. Технологийн дагуу хатаагчтай, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж, мэргэжлийн хяналтын байгууллагаас долоо хоног бүр дээж авч, хяналт тавьж байгааг хэлж байлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд манай газарт 486 албан …

  • 17 October

    С.Энхболд: “Өргөө” амаржих газрын дэд захирлыг ажлаас нь чөлөөлнө

    “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд дараагийн дарга томилогдох хүртэл хугацаанд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг “Өргөө” амаржих газрын даргаар түр томилсон. “Өргөө” амаржих газрын дэд захирлаар цагдаад 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүнийг энэ оны 7-р сараас эхэлж …

  • 17 October

    ЭМД-ын шимтгэлээ QR код уншуулан шалгах боломжтой

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч-иргэдэдээ мэдээ, мэдээллийг хялбархан, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ. QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд даатгуулагч та ямар ч төрлийн ухаалаг утасныхаа камерыг ашиглан ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах …