С.Энхболд: “Өргөө” амаржих газрын дэд захирлыг ажлаас нь чөлөөлнө

“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд дараагийн дарга томилогдох хүртэл хугацаанд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг “Өргөө” амаржих газрын даргаар түр томилсон.

“Өргөө” амаржих газрын дэд захирлаар цагдаад 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүнийг энэ оны 7-р сараас эхэлж ажиллуулсан. Мөн өөрийнхөө хуулийн зөвлөхөөр цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнийг ажиллуулсан байна. Эдгээр хүнийг бүгдийг нь ажлаас чөлөөлнө. “Өргөө” амаржих газрын тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцно. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэж мэдэгдлээ.

Сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.


Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан тул чөлөөлсөн гэж та мэдэгдсэн. Харин Ж.Энхцэцэг үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхдэнэ гэдгээ мэдэгдсэн. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Эмчлүүлэгчийн хажууд албан хаагчаа загнасан нь ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл. Түүнд шаардах, зөвлөн заах эрх нь бий. Тиймээс эхний ээлжид тэр хүн эмчлүүлэгчийн хажууд бус өрөөндөө дуудаад шаардлагаа тавьж болно.
Нийслэлийн гурван төрөхийг ЭМЯ-ны харьяа авсан нь “Өргөө” амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсантай холбоотой. Яамны харьяанд ирээд 9 сар болсон хугацаанд ёс зүйгүй үйлдлийг гаргаж байгааг ажилчид нь мэдээлсэн.

-Баримт байгаа болов уу?
-Бидэнд мэдэгдэж буй хэсэг сошиал дээр гарсан. Цаана нь мэдэгдэхгүй юм байгааг мэдэхгүй. Би олон хүнтэй уулзсан, айдастай дарамттай хүмүүс байсан. Манайхаас хяналт шалгалт оруулахад бас дуудаж уулзсан, дарамталсан асуудал гарсан байна. Цаашид хяналт шалгалтыг үе шаттайгаар улсын бүх эмнэлгүүдээр хийнэ.
-Таны эхнэрийг яамны үйл ажиллагаанд оролцдог гэсэн мэдээлэл байна?
-Ийм мэдээлэл хэн гаргаад байгааг мэдэхгүй. Би өөрийн гэсэн толгойтой хүн. Өөрийн гэсэн багтай хүн. Би шийдвэр гаргахдаа удирдлагын багтайгаа зөвлөлддөг. Эхнэрээсээ асуудаггүй. Би энэ салбарт 20 жил ажилласан. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ ямар байдгийг би маш сайн мэднэ.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …