Monthly Archives: October 2022

October, 2022

  • 21 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна. 2022 оны 10-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 …

  • 20 October

    Г.Мөнхцэцэг: Монгол Улс шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хөгжих ёстой

    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг  өчигдөр /2022.10.19/ Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажлын явц болон эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр эхлээд эл салбарт сүүлийн 100 жил хийгдээгүй бүтээн байгуулалтын нэг болох Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын үйл явцтай танилцлаа. Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг энэ үеэр, “Аливаа улс орны хөгжлийн …

  • 20 October

    О.Ваанчиг:Миний сонгосон ментор ажлын дадлага туршлага, зохион байгуулалт гээд бүх зүйл дээр зөвлөгөө өгсөн

    НЗДТГ, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл хамтран “Харилцан суралцъя-Хамтдаа өөрчилье” уриан дор “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд зургаан сарын турш үргэлжилсэн тус хөтөлбөр хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрт өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 200 гаруй албан хаагч бүртгүүлснээс удирдамжийн дагуу 80 албан хаагч ментийгээр, 15 албан хаагч ментороор шалгаран оролцсон юм. Ийнхүү нэгдүгээр …

  • 20 October

    Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов

    БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгууллаа. ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онуудад тус байгууллагыг удирдахаар боллоо. Сонгуулийн санал хураалтад оролцсон …

  • 20 October

    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн, худалдаа гарч байна

    Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр тогтмол зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Аравдугаар 23-ныг дуустал Сүхбаатарын талбайд дэлгэгдэх тус үзэсгэлэн, худалдаанд өнгөрсөн жил 130 гаруй иргэн, аж ахуй нэгж 1500 орчим бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байжээ. Харин энэ жилийн хувьд есөн дүүргийн 140 гаруй иргэн, аж ахуй нэгж 2000 орчим …

  • 20 October

    Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгана

    Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар байгуулагдсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлаар тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд,-Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох (Хөрөнгө оруулалтын босго үнэ өндөр, Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн …

  • 20 October

    Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлж байж хотын төвлөрлийг бууруулна

    Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 4-нд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, дэд сайд нар, аймаг, дүүргийн Засаг даргын орлогчдыг багтаасан юм. Тус ажлын хэсгийн анхны  хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн …

  • 20 October

    Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна

    Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа. 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх …

  • 20 October

    Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан НЭМГ-ын даргын А/207 дугаар тушаал гарч, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар буюу ажлын өдөр 21:00 цаг, амралтын өдөр 18:00 цаг хүртэл ажиллаж, томуугийн тусламж, үйлчилгээг үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

  • 20 October

    Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

    Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, тус дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөө. Дүрэм батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, спортын байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн дүрэм мөрдөж, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ. Мөн оролцогч талуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажил, салбар байгууллагын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж …

  • 20 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын аравдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 25. Бархасвадь гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, улаан морь өдөр. Хяруу унах улирал 14 цаг 8 минутад эхэлнэ. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг …

  • 20 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж …

  • 19 October

    Д.Сумъяабазар:Зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулна гэдэг боломжгүй, хүрэхгүй

     “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өчигдөр /2022.10.18/ боллоо.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэл зөвхөн Улаанбаатар хотод байдаггүй. АНУ-ын томоохон хотууд ч бас түгжирдэг. ОХУ-ын Москва хотын хувьд гэхэд явган зорчилтыг дэмжих бодлого …

  • 19 October

    “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг эхэллээ

    “Төсөв-2023” хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн болон бусад албаны төлөөлөл, төсөв захиран зарцуулагчид, олон нийтийн төлөөлөл оролцож байна. Монгол Улс Төсөв батлахынхаа өмнө анх удаагаа олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж иргэдийн болон татвар төлөгчдийн саналыг нээлттэй сонсохоор болсон нь …

  • 19 October

    Төмс, хүнсний ногооны 96-98 хувийг хураан аваад байна

    Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан. Өнөөдрийн байдлаар 269.5 мянган га-гаас 331.9 мянган тонн үр тариа, үүнээс 251.7 мянган га-гаас 311.9 мянган тонн улаанбуудай, 19.1 …