Monthly Archives: October 2022

October, 2022

  • 24 October

    ​​​​​​​Налайх дүүргийн ЭМТ-ийн мэс заслын эмч нар ГССҮТ-ийн багтай хамтран дүүрэгтээ анх удаа тархины мэс заслыг амжилттай хийжээ

    Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн гавал, тархины мэс заслын багийнхантай хамтран дүүрэгтээ анх удаа “Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал” оноштой, биеийн байдал маш хүнд, тээвэрлэх боломжгүй  иргэнд хамтарсан мэс заслыг амжилттай хийжээ.  Мэс заслыг ГССҮТ-ийн гэмтлийн эмч н.Энхтүвшин, н.Тэмүүжин, хагалгааны сувилагч н.Гантулга болон Налайх ЭМТ-ийн мэс …

  • 24 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын аравдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 29. Сумъяа гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Эл өдөр архи уух, тамхи татах, …

  • 24 October

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд …

  • 22 October

    Японы шилдэг кинонууд Тэнгис кино театрт үнэ төлбөргүй гарна

    Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх зорилготой олон ажил зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл “ЯПОНЫ КИНО ӨДРҮҮД -2022” арга хэмжээний хүрээнд Тэнгис кино театрт дараах 4 киног Монгол орчуулгатайгаар үнэ төлбөргүй гаргахаар  болсон байна. Киноны нэр:    Миний хүсэл …

  • 22 October

    Уран бүтээлч З.Түмэнжаргал, Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэн Соёлын яамны галерейд нээгдлээ

    Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг  давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн МУСТА Уран бүтээлч З.Түмэнжаргал, зураач Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэнг Соёлын яамны галерейд нээлээ. Уран бүтээлч З.Түмэнжаргал нь байгаль, домог, зан үйл, нүүдлийн ахуй соёлыг байгалийн чулуу, мод, металл, яс үс, арьсанд шингээж нэн шинэ атлаа эрт эдүгээг тээсэн …

  • 21 October

    Т.Аюурсайхан: Ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана

    Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.10.21/ хуралдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг томилохыг дэмжлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан тангараг өргөсөн юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Зайлшгүй халамж авах ёстой хүмүүс байгаа. Гэхдээ халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байна. Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэх чиглэлийг баримталж, …

  • 21 October

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны аравдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж ажиллана Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д энэ сарын 12-15-нд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа. Айлчлалын хүрээнд …

  • 21 October

    С.Амарсайхан: Төрийн үйлчилгээ цахимжиж байгаа нь сайн хэрэг ч нэгдсэн стандарт алга

    Төрийн үйлчилгээний стандартын асуудлаар Шадар сайд С.Амарсайхан ЦХХХЯ-ны сайд Ц.Учрал, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн болон бусад албаныхан уулзалдлаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус уулзалтад хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг  нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг бий болгох, төрийн бүтээмжийг бүх түвшинд дээшлүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд Стандарт нэн чухал …

  • 21 October

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллоо

    Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томиллоо. Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төмөрбаатарын Аюурсайхан -1975 онд Улаанбаатар хотод төрсөн Боловсрол:-1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд …

  • 21 October

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т. Аюурсайхан тангараг өргөлөө

    Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, шинээр томилогдсон Засгийн газрын гишүүний Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 …

  • 21 October

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулав

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулав. Энэ үеэр Ерөнхийлөгч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй гэдгийг санууллаа. Цаашид “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэх, хөдөлмөр …

  • 21 October

    ​ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томилно

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд  “Социал Демократ” Монголын оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлж, МАН-ын удирдах зөвлөл дэмжсэн аж.  Энэхүү томилгоог Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батална. М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн …

  • 21 October

    Засгийн газар 2023 онд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, нэг их наяд төгрөг хэмнэнэ

    Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Анх удаа болж байгаа уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, гадаадын зочид, төсвийн ерөнхийлөн захирагч, эдийн засагч, судлаач зэрэг 400 гаруй хүн танхимаар, орон нутгийн удирдлагууд, гадаад улс оронд суугаа Элчин сайд нар зэрэг 300 гаруй төлөөлөгч …

  • 21 October

    Л.Оюун-Эрдэнэ: 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх түвшинд хэрэгжүүлэх төсөв байх учиртай

    “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг энэ сарын 19-ний өдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Монгол Улсын 2023 оны төсвийн талаар иргэд, олон нийт, олон улсын байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг болж байгаа нь улс төрд шинэ жишиг тогтож байна. Улсын төсвийг улс орны амьдралын нэг жилийн чиглүүлэгч луужин гэж үзэж болно. Монгол Улсын төсвийн суурь тоонуудад үндэслэж, …

  • 21 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

    Аргын тооллын аравдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 26. Сугар гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг …