Monthly Archives: October 2022

October, 2022

  • 25 October

    А.Ариунзаяа: Тэтгэврийн шимтгэлийн 2 хувийг бодит хуримтлал болгоно

    Нийгмийн даатгалын тогтолцоог хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж буй.   Энэ хүрээнд Сингапур улсын хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэхээр тус улсаас зөвлөх үйлчилгээ авах ажлын эхний үе шат дууссан байна. Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа “Алсын хараа 2050” нэвтрүүлэгт оролцохдоо дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Залуучууд хуваарилалтын тогтолцооноос илүүтэй хуримтлалын тогтолцоог бий болгох шаардлагыг тавьж байна. Хуримтлалын тогтолцоо нь миний …

  • 25 October

    Г.Отгонтамир:Шар дарцгийг өргөж гарснаар сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол эрс буурсан

    Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ны …

  • 25 October

    “Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

    “Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. Энэ удаа МҮОНР-ийн гуравдугаар суваг болох P3 радиогийн сэтгүүлч, хөтлөгч З.Бямбасүрэнг урьж, “40 долоо хоног” нэвтрүүлгийг бүтээсэн түүхээс хуваалцлаа.  Сэтгүүлчид бүтээлийнхээ түүхийг өөр хоорондоо хуваалцаж, шинэ санаа, бүтээлч байдлын эрэлд гарахад түлхэц болох энэхүү уулзалтыг “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл жилийн өмнө эхлүүлж, анхны уулзалтдаа Mpress.mn сайтын …

  • 25 October

    Хэрлэн голыг хамгаалах Ажлын хэсэг хуралдлаа

    Хэрлэн голыг хамгаалах цогц ажил хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн анхдугаар хурал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болов. ХУРЛААС: Хэрлэн гол дамжин урсдаг таван аймаг, нэг дүүрэг тус бүр Хэрлэн голыг хамгаалах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллах;Гол болон түүний эх цутгал голуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх;Гол дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт …

  • 25 October

    У.Хүрэлсүх: Малчдын орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай

    Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн …

  • 25 October

    УГТЭ, БНСУ-ын хамтарсан баг есөн хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс заслыг амжилттай хийлээ

    Улсын Гуравдугаар Төв эмнэлэг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын Анагаах Ухааны Төвтэй хамтран Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.  Тус үйл ажиллагааны хүрээнд УГТЭ-т энэ сарын 16-23-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн зүрхний мэс засалч Ким Үн …

  • 25 October

    БУУДЛАГА: ДАШТ-ээс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртлээ

    Буудлагын 2022 оны ДАШТ Египетийн нийслэл Каир хотноо 14 хоногийн турш үргэлжилж,  өчигдөр өндөрлөлөө. Даваа гарагт болсон 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд 12 баг өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 539 оноогоор хоёрдугаар байрт жагсаж, шууд финалд өрсөлдөх эрхээ авсан. Улмаар шигшээ буудлагад Хятадын багт 17:9-өөр дийлдэн мөнгөн …

  • 25 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид,  тээвэрчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи …

  • 25 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын аравдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 30. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ …

  • 24 October

    Хятадын шинэ, шилдэг кинонуудыг Монгол дуу оруулгатай үзэх боломжтой

    “ХЯТАД ОРНЫГ ТАНИН МЭДЭХ МОНГОЛ УЛСТАЙ ХОЛБОГДОХ” сарын хүрээнд Хятадын шинэ, шилдэг уран сайхны кинонууд монгол дуу оруулгатайгаар үнэ төлбөргүй гарч байна. Та бүхэн дараах холбоосоор ороод шууд үзээрэй. АНГАЛЫН ИРМЭГ ДЭЭР Үзэх: http://www.solongonews.mn/content/read/51112.htm   Ерөнхий найруулагч: ЖАН И МОУ Киноны төрөл: Нууцлаг, адал явдалт Киноны товч агуулга: Уг киног тусгай ажилтан Чуань Юншяны эх түүхээс сэдэвлэн бүтээсэн. Кинонд 1930-аад …

  • 24 October

    “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-д 400 автомашины зогсоол шинээр нэмэгдлээ

     “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-д 460 автомашины зогсоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барих ажлыг 2020 онд Нийслэлээс концессоор  гүйцэтгэх төслийн жагсаалтад оруулжээ. Уг төслийг “АБГИ” компани өөрийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхийг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн тогтоол гаргаж, зөвшөөрөл олгосон ч ажил хэрэг бололгүй явсаар өнөөг хүрсэн байдаг. Тэгвэл концесс нэрээр 2020 оноос хойш гацсан “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ийн баруун …

  • 24 October

    Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв. Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх нь чухал байгааг хэлэв. Бие биенээ …

  • 24 October

    “Жендерийн эрх тэгш байдал” уралдааны шилдгүүд тодорлоо

    Улаанбаатар хотын 383 жилийн ойг тохиолдуулан “Жендерийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааныг нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан. Энэ хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн, дунд ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн, бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулж дууслаа. Ийнхүү гар зургийн 185, эсээ бичлэгийн 102, илтгэлийн 43 бүтээл ирсэн юм. Тэгвэл …

  • 24 October

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайдаар М.Ганхүлэг томилогдлоо

    Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 383 дугаар тогтоолоор Мөнгөнцогийн Ганхүлэгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томиллоо. Товч намтар 1990 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. 32 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсрол -2008 онд Хэнтий аймгийн 2 дугаар цогцолбор сургууль, -2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжлээр төгссөн. …

  • 24 October

    Гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадан авч болохгүй

    Иргэн А нь гэртээ хадам ахтайгаа маргалдан, зодолдох үедээ түүнийг хутгалж хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүхээс А-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, түүнд 9 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Хяналтын шатны шүүх хэргийг …