Monthly Archives: October 2022

October, 2022

  • 19 October

    Б.Итгэлсүрэн:Банк бус санхүүгийн байгууллагуудын финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоолоо

    Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 14-ний ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан байна. Энэ талаар СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын …

  • 19 October

    Д.Базаррагчаа: Монгол Улсын гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна

    НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн манлайлал” санаачилгыг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тууштай ажиллаж, амжилт гаргасан эмэгтэйчүүдийг шалгаруулж, шилдгийг нь зарлажээ. Уг шалгаруулалтад 24 улс 420 алба хаагчийнхаа нэрийг дэвшүүлсэн бөгөөд монгол эмэгтэй шилдэг 15-д багтсан билээ. Энэхүү алба хаагч бол ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын …

  • 19 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтэрнэ. 2022 оны 10-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн …

  • 19 October

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын аравдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 24. Буд гараг. Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …

  • 18 October

    Ж.Сүхбаатар:Дэлхийн томоохон хотуудын шүдний өвчин нь түгжрэл байсаар байна

    Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт  зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар оролцов. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэхдээ “Түгжрэлийг бууруулахын тулд зам болон гүүр …

  • 18 October

    Б.Болд: Иргэд машинтайгаа хэрхэн түгжрэхгүй байх вэ гэх бус, машинаасаа буугаад хэрхэн тухтай алхаж болох вэ гэж боддог

    Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт олон нийтийн төлөөлөл болж “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд санал бодлоо хуваалцсан юм. “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд “Хүн бүр өөрт тулгамдсан асуудлыг олж харан, түүнийгээ бусдад гомдлохгүйгээр шийдвэрлэх гэж оролддог, шийдэж …

  • 18 October

    ЦЕГ:Бусдын 7 тооны бод малыг олон удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдүүдийг олж тогтоолоо

    Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн Батноров сумын харьяат Н, О, Б нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Батноров, Баян-Овоо сумдын нутгаас 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртлэх хугацаанд бусдын 7 тооны бод малыг 7 удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад 7.0 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах …

  • 18 October

    С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс

    Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “Зангиагүй уулзалт”-д Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. Энэ үеэр стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах, мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээллээ. Тэрбээр “Стандарт бол улс орны хөгжлийн үндэс. Хүний хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг хангах гол хүчин зүйл. Стандартыг хэрхэн мөрдүүлж, хэрэгжүүлж байгаагаас улс орны хөгжил …

  • 18 October

    “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг маргааш Төрийн ордонд болно

    Улсын Их Хурлаас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар 2022 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу маргааш Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Нээлтийн арга хэмжээний дараа иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжлэнэ. Ташрамд дурдахад, Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдээс санал авч, 10 дугаар сарын …

  • 18 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК уртын ээлжийн горимыг жишиг болохуйц хэрэгжүүлж буйг онцлов

    Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт шинээр тусгагдсантай холбогдуулан уртын ээлжийн горимын хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийнхэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллалаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа тэргүүтэй МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэл, …

  • 18 October

    Хуан Антонио Самаранч:Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна

    Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн урилгаар өнөөдөр Олимпик хауст зочиллоо. Уг арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа, Д.Отгондалай болон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин М.Лхагвагэрэл дасгалжуулагч Б.Баттулгын хамт байлцав. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр манай …

  • 18 October

    Хан-Уул дүүргийн иргэдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагджээ

    Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийг дэмжих …

  • 18 October

    Хөхний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

    Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургаадугаарт ордог судалгаа гарчээ.  Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2022 онд баталсан 01-р тогтоолын хүрээнд хөхний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээ болоод мэс заслын дараах хими, туяа, байн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.  ЭМД-ын сангаас хөхний хорт …

  • 18 October

    Өсвөрийн шатарчид тивийн тэмцээнээс мөнгөн цом хүртлээ

    Индонез улсын Бали аралд шатрын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож буй бөгөөд Дархан-Уул аймгийн “Хос-Өрөг” клубын тамирчин М.Цэлмэг түргэвчилсэн тоглолтод мөнгөн медаль хүртлээ. Мөн багийн төрөлд М.Цэлмэг, Б.Буянхишиг нар мөнгөн цомын эзэн болжээ.

  • 18 October

    “Ид шидийн орон -4” -ын эзэд нь Хөвсгөл аймгийн багачууд

    “Лантуу дохио” ТББ-аас саяхан “Ид шидийн орон -3” буюу хүүхэд хөгжил, хамгааллын жишиг төвөө Дундговь аймагт нээсэн. Дараагийн эзэд нь Хөвсгөл аймгийн хүүхэд багачууд болох юм. “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийг хэрэгжүүлэгч “Шидэт урц” ТББ барилгынхаа шавыг өнгөрсөн тавдугаар сард тавьж, өнөөдрийг хүртэл хугацаанд 85 сая төгрөгийн хандив цуглуулаад байсан юм. Харин 10 сарын 14-нд болсон Улаанбаатар дахь Хөвсгөлчүүдийн уулзалтаар 40 …