Monthly Archives: December 2022

December, 2022

  • 21 December

    Улаанбаатар-Истанбул чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой боллоо

     Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Агаарын харилцааны тухай уулзалт  зохион байгуулж дараах зүйлсийг тохирлоо. Өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Истанбул–Улаанбаатар чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт …

  • 21 December

    Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв ХОЁР ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ

    Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ. Үүнд: Хүний Хөхөнцөр Вирусийн 28 хэв шинж (өндөр эрсдэлт-19, бага эрсдэлт-9), БЗХӨ-ний үндсэн долоон үүсгэгч /Trichmonas vaginalis, Mycoplasma hominis, Mycoplasma genitalium, Chlamydia trachomatis, Neisseria gonorrhoeae, Ureaplasma parvum Ureaplasma urealyticum/, КОВИД-19 (Covid-19 / SARS-CoV-2) халдвар РНХ илрүүлэх шинжилгээ Молекул биологийн лабораторид төлбөртэй хийгдэж байна. ПГУ-н шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна …

  • 21 December

    Өвчтэй хүн эдгэрээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй

    ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн мэс заслын зөвлөх, их эмч Б.Цагааныг урьж, ярилцлаа.   Тэрбээр монгол хүний эрүүл мэндийн манаанд 32 дахь жилдээ зүтгэж буй туршлагатай эмч нарын нэг.    Б.Цагаан хэмээх эрхмийн амьдралын хуудсыг эргүүлж суухдаа хүн аав ээжийнхээ ярьж хэлснийг дагаснаар бурууддаггүй, хань ижил, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, тууштай байснаар гунддаггүй, үр хүүхэд, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлснээр ямагт эгэл атлаа …

  • 21 December

    Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ

    Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд энэ сарын 20-ны байдлаар Монголбанканд 567.9 сая ам.доллар …

  • 21 December

    ЗГ:“Шинэ тойрог зам” төслийн 83 км замыг нэг жилийн хугацаанд барьж байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргалаа. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, …

  • 21 December

    Соёлын биет бус өвийг зөөж, тээвэрлэх зөвшөөрлийг E-Mongolia-аас авах боломжтой боллоо

    Соёлын салбарын 13 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтрүүллээ. Ингэснээр Соёлын яам хариуцдаг 8 үйлчилгээ, Соёлын өвийн үндэсний төвийн хариуцдаг 5 үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой болж байна.  Соёлын яамнаас иргэн, ААН-д үзүүлдэг дараах үйлчилгээ цахимжлаа.  Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлСоёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрөлСоёлын биет өвийг 1:1 масштабаар хувилан олшруулах зөвшөөрөлПалеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх …

  • 21 December

    МҮЭХ-ны сонгуультнууд гишүүд нүүрсний хулгайн асуудлаар төв талбайд үзэл бодлоо илэрхийлэн жагслаа

    Нүүрсний хулгайг ил болгох асуудлаар “Ерөнхий хяналтын сонсгол” Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулагдаж байгаа ба энэхүү сонсголд МҮЭ-ийн холбооны удирдлагууд оролцож иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлт, шаардлагыг тавьж байгаа юм. Тэгвэл Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага түүний анхан шатны нэгж ҮЭ-ийн хороодын дарга иргэд, хөдөлмөрчид нүүрсний хулгайг ил болгох асуудалд байр суурь, үзэл бодлоо илэрхийлэн жагслаа.

  • 21 December

    Монголын үндэсний музейн 2022 оны отгон үзэсгэлэн “НҮҮДЭЛЧДИЙН АГСАРГА БҮС”

    Монголын Үндэсний музейн 2022 оны хамгийн отгон үзэсгэлэн “Нүүдэлчдийн агсарга бүс” тусгай үзэсгэлэнг нээлээ. Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Тус үзэсгэлэн нь музейн сан хөмрөг болон хувь цуглуулагчдын цуглуулгад хадгалагдаж буй агсарга бүстэй холбогдох үзмэр цуглуулгыг дээжлэн олон нийтэд нээлттэй толилуулахдаа эрдэм шинжилгээний каталоги номтой мөн эрдэм шинжилгээний хуралтай зохион байгуулагдаж буйг” онцлон тэмдэглэв. Бүс нь …

  • 21 December

    Чингэлтэй дүүргийн 16 –р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орлоо

    Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Тэгш-Өлзий” төвийн шинэ байр нь эмчилгээ үйлчилгээний 15 өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт бүхий  ариун цэврийн  хоёр өрөөтэй, мөн авто машины зогсоолтой юм. “Тэгш-Өлзий” төв одоо  шинэ байрандаа нийт …

  • 21 December

    З. Жарантав: Монголын ард түмэндээ би их хайртай /Видео/

    “Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт Би чамд хайртай киноны гол дүр Баяраагийн аав Самбуугийн дүрд тоглосон Монгол улсын гавьяат жүжигчин  Заяатын Жарантав уригдан оролцлоо. Би чамд хайртай кино анх  1985 оны наймдугаар сард үзэгчдийн хүртээл болсноос хойш 37 жил өнгөрчээ. Кино зохиолыг Ичинхорлоогийн Нямгаваа бичиж, ерөнхий найруулагчаар Бэгзийн Балжинням, зураглаачаар Гэнэнгийн Цэрэн, Бэгзийн Балжинням, зураачаар Батдэлгэрийн Төмөрбат, хөгжмийн зохиолчоор …

  • 21 December

    Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна

    Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдэгдлээ. Тодруулбал, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, …

  • 21 December

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын арванхоёрдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 28. Буд гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …

  • 21 December

    Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст явган шуургатай байна. 2022 оны 12-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс …

  • 20 December

    МҮЭ-ийн холбооны шаардлагаар “КАПИТАЛ БАНК”-ны 130 ТЭРБУМ төгрөгийн зээлдэгчдийн нэрсийг зарлалаа

    МҮЭ-ийн холбооноос 2019 оноос хойш Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж, жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ, Засгийн газар, Монгол банкинд шаардлага хүргүүлж байсан бол /2022.12.02/-ны өдөр МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан хэвлэлийн хурлаар нүүрсний хулгайг ил болгох, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкнаас зээлсэн хүмүүсийн нэрсийг зарла хэмээн …

  • 20 December

    Улаанбаатар хотод 2023 оноос скүүтэр түрээсийн үйлчилгээг нэвтрүүлнэ

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран ажиллах гэрээг байгууллаа. Гэрээний хүрээнд 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэр оруулж ирэх юм. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Дэлхийн …