Monthly Archives: December 2022

December, 2022

  • 23 December

    Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгана

    Засгийн газрын 12-р сарын 21-ний өдрийн  хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгаж, нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болгов. “Богдхан …

  • 23 December

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орлоо

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу болон төвийн бүсийн иргэд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг авах бөгөөд хэвтэн эмчлүүлэх орны тоо 800-гаар нэмэгдэж байна. Өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан …

  • 23 December

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын арванхоёрдугаар сарын 23. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 30. Сугар гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу …

  • 23 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд  баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 12-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар …

  • 22 December

    Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад “ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ” шагнал гардуулав

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзан, “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардууллаа. “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн энэ оны 9-11 дүгээр сард Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдсан. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид өрсөлдcөн юм. Манай улсын тухайд дөрөв …

  • 22 December

    Г.Занданшатар: Сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаар, аль эсвэл үзэн ядалтаар асуудлыг шийдэхгүй

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.22/ нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “…Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг тодорхойлох асуудлыг ард түмэнтэйгээ ярьж, санал бодлыг сонсож, тэднийг мэдлэг мэдээлэлтэй болгож, хамтран хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа.  Улс орны …

  • 22 December

    Амьсгалын ба цээжний хөндийн эрхтэний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

    ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор амьсгалын ба цээжний хөндийн эрхтэний хорт хавдрын эмийн эмчилгээг 708 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.5 – 6.4 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.  2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4539 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 591.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.  Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ …

  • 22 December

    Р.Отгонжаргал:2010-2011 онд 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд зохион байгуулсан юм. Ерөнхий хяналтын сонсголд Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал танилцуулга хийлээ. Нүүрс экспортлох үйл ажиллагаанд тус байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын тухай мэдээлэлдээ тэрбээр, талуудын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос …

  • 22 December

    Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулав

    Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд  амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгарууллаа. Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм. 2022 оны “Нийслэлийн онцлох хүүхэд”-ээр: Нандинжаргалын Оюундарь / “Бритиш” сургуулийн 4 …

  • 22 December

    Д.Цогтбаатар:Нүүрсний үнийн хамгийн доод, дээд цэг нь хэзээ байсан бэ гэдгийг тооцож байж хулгайчийг олж болно

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд зохион байгуулсан юм. Ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож байр сууриа илэрхийллээ.

  • 22 December

    Б.Жавхлан:12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн экспортолсон

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ” Хэдий хэмжээний нүүрс хууль бусаар хил гаргасан бэ?” гэж асуув. Гишүүний асуусан асуултанд Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр “Нэр бүхий 21 компани …

  • 22 December

    Б.Баярдаваа: Төсвийн зардлын өсөлт нь мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. –Өнгөрсөн сард УИХ 2023 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж эдийн засаг амаргүй байх хандлагатай байгаа ирэх оны хувьд төсвийн бодлого нь Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлоготой хэр уялдаатай батлагдаж чадсан гэж үзэж байна вэ. Тодруулбал, эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлого чухал үүрэг гүйцэтгэнгээ мөнгөний бодлогод дэмжлэг болж чадах уу? -Асуудлын …

  • 22 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 29. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэр одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Өвлийн туйл болох улирал 6 цаг 35 минутад эхэлнэ. Хүйтний ес эхэлнэ. Тухайн өдөр …

  • 22 December

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2022 оны 12-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын …

  • 21 December

    Узбекистан улсад нийлүүлэх халал махны экспортыг нэмэгдүүлнэ

    Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Воитов Азиз Ботировичтай энэ оны 11 дүгээр сард хийсэн цахим уулзалтын үеэр мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцсон билээ.  Үүний дагуу Бодлого, …