Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад “ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ” шагнал гардуулав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзан, “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардууллаа.


“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн энэ оны 9-11 дүгээр сард Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдсан. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид өрсөлдcөн юм.


Манай улсын тухайд дөрөв дэх удаагаа энэхүү тэмцээнд оролцлоо.
Энэ жилийн хувьд токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг 7 төрөлд ур чадвараа уралдууллаа.
Монгол Улсын баг тамирчдаас Швейцарийн холбооны улсын Базел хотод болсон мужааны тэмцээний оролцогч Завхан аймгийн Политехник коллежийн суралцагч Г.Хатанбаатар дэлхийн олон орны оролцогчдын өмнө “Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцогчийн тангараг”-ийг эх хэлээрээ уншсан.


Мөн Австри улсад зохион байгуулагдсан “Өрөг угсралт” мэргэжлийн тэмцээнд Барилгын политехник коллежийн эксперт багш Л.Эрдэнэчулуун, суралцагч О.Наранбаатар нар дэлхийн стандартыг ханган 708 оноогоор “Medallion of Excellence” буюу “Дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл” шагналыг хүртээд байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчид болон тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэн ажилласан байгууллагуудад баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …