Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв ХОЁР ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ

Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ.

Үүнд: Хүний Хөхөнцөр Вирусийн 28 хэв шинж (өндөр эрсдэлт-19, бага эрсдэлт-9),

БЗХӨ-ний үндсэн долоон үүсгэгч /Trichmonas vaginalis, Mycoplasma hominis, Mycoplasma genitalium, Chlamydia trachomatis, Neisseria gonorrhoeae, Ureaplasma parvum Ureaplasma urealyticum/,

КОВИД-19 (Covid-19 / SARS-CoV-2) халдвар РНХ илрүүлэх шинжилгээ Молекул биологийн лабораторид төлбөртэй хийгдэж байна.

  • ПГУ-н шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог.
  • Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг.
  • Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.
  • ПГУ-н шинжилгээний давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.
  • Нэг сорьцноос олон үүсгэгчдийг нэгэн зэрэг богино хугацаанд илрүүлж байгаа энэ шинжилгээний мэдрэг чанар болон нарийвчлал нь 100 хувь юм

БЗХӨ-ний шинжилгээг дараах тохиолдлуудад хийлгэхийг зөвлөнө

  • 15-65 насны бэлгийн идэвхтэй хүмүүс
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
  • ДОХ/ХДХВ-тэй үед
  • Шинэ бэлгийн хамтрагчтай болсон үед
  • БЗДХ-н шинж тэмдгүүд илэрсэн үед
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд
  • Үргүйдлийг сэжиглэж байгаа тохиолдолд
  • Эмчилгээний хяналт

Шинжилгээнд бэлтгэх заавар:

  • 2 – 3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх
  • Сарын тэмдэг ирээгүй байх
  • Үтрээний лаа болон угаалга хийгээгүй байх
  • Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх
  • Сүүлийн 10-14 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …