Yearly Archives: 2022

August, 2022

  • 26 August

    Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 26-ны өдрийн байдлаар Хэрлэн, Туул, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна. Мөн 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. …

  • 26 August

    Он гарсаар 97 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгджээ

    Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 22-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг 14 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 97 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Дуудлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 72,8%-иар буюу 3,7 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Түймэрт урьдчилсан байдлаар ойн …

  • 26 August

    Сум орон нутгийн түргэн тусламжийн машины хүрэлцээг сайжруулах хандивын аян эхэллээ

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд тулгардаг бэрхшээл бол эмнэлгийн зориулалттай туулах чадвар бүхий авто машины дутагдал билээ.  Орон нутгийн эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг.  21 аймгийн төвд болон сумуудад ашиглагдаж байгаа машинуудын 30-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн судалгааг 2021 онд ЭМЯ гаргаад байна. …

  • 26 August

    Хууль бусаар алт олборлож байсан 360 гаруй иргэнийг албан буулгажээ

    Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 м гүнтэй 206 ширхэг шруп …

  • 26 August

    МХЕГ:Тарвас, хүнсний ногоонд шинжилгээт хяналт хийж байна

    Жил бүр улсын хэмжээнд тариалагдсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний чанар, аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээт хяналт шалгалтыг хийдэг. Өмнөх онд хийгдсэн шинжилгээт хяналтаар тарвасны дээжинд тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан. Энэ жил Дархан-Уул аймаг гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй, хураалт хийгдэж худалдаанд гараагүй байна. Сэлэнгэ аймаг 56,9 га талбайд тарвас тариалснаас наймдугаар …

  • 26 August

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын наймдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 29. Сугар гараг. Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Балжиннямтай өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ …

  • 26 August

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 2022 оны 08 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд …

  • 25 August

    Г.Дашдулам: Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үндэслэл болдог

    ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Дашдуламаас гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эрхзүйн орчин, тавигдах шаардлага болоод хэрэгжилтийн үр дүнгийн талаар тодруулснаа хүргэж байна. –Бидний амьдарч байгаа, ажиллаж байгаа гээд бүхий л орчин өөрөө эрсдэлийг дагуулж байдаг. Гэхдээ эрсдэл байна шүү, аюулыг бууруулах хэрэгтэй гэдгийг хэлэхээс нааш тийм  ч ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. Тэгвэл гамшгийн эрсдэл гэж юу …

  • 25 August

    “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган зохион байгуулна. Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм. Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн …

  • 25 August

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа

     Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2022.08.25)  нэгдсэн хуралдаан 14 цаг 15 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.      Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-т “нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав …

  • 25 August

    Т.Даваажаргал: Мөрөөдөл, зорилгодоо хүрэх нь хүнийг аз жаргалтай болгож, амжилт түүнийг дагаж ирдэг гэж ойлгодог

    “Онцгой мэдээ” сонины “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Даваажаргалыг урьлаа. Анх Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжих үетэй зэрэгцэн үүрэг гүйцэтгэхээр албаныхаа босгоор алхаж байсан түүний мөрөөдөл эргэлт буцалтгүй энд орших зам мөрийг нь заасан байна. Дуу хөгжимд дуртай, бүжиглэх авьяастай …

  • 25 August

    Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

    АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын  санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, энэ хэрээр эдийн засаг өсөх таатай …

  • 25 August

    Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна. Уг үзэсгэлэн худалдаанд: Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулгаЗуучлалын болон сургалтын төвүүдийн өдөрлөгХичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааНомын нэгдсэн …

  • 25 August

    Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-тай хөгжүүлж буй …

  • 25 August

    Сэрэмжлүүлэг: Үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа гол, мөрнүүд

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 25-ны өдрийн байдлаар Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см давсан хэвээр байна. Мөн 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын …