Yearly Archives: 2022

August, 2022

  • 3 August

    Хагас коксын үйлдвэр байгуулах ажлын бэлтгэлийг яаралтай хангахыг үүрэг болголоо

    Багануур дүүрэгт Үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зэрэг албаныхан газар дээр нь ажиллалаа. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих шийдвэр гарсан. Үүний …

  • 3 August

    Вьетнам улс руу мах болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьжээ

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань-ийг 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, Монгол Улсын гадаад бодлогод Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Монгол Улс Вьетнам Улстай улс төрийн яриа …

  • 3 August

    “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам болно

    Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд зохион байгуулж байхаар хуульчлагдсан “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам энэ оны 8 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулагдана. Соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, …

  • 3 August

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна

    Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байгаа юм. Мөн …

  • 3 August

    Монгол улс “ФАТФ-ын зөвлөмж 15”-ын үнэлгээг ахиулав

    Ази, Номхон Далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн /АНДМУТБ/ 25 дахь жилийн ээлжит хурал Малайз Улсын Куала Лумпур хотод энэ оны 7 дугаар сарын 24-28-нд болж өнгөрлөө. Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлөн Монголбанк, СЗХ, НПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын төлөөлөл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулан амжилттай оролцлоо. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, энэ …

  • 3 August

    “Аравт-2022” уралдаанд дөрвөн орны морьтон дайчид оролцоно

     “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг анх санаачлан амжилттай зохион байгуулсан бөгөөд дээрх наадмын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байна.        Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн …

  • 3 August

    Шинээр авто зам тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна

    Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар энэ онд гол болон туслах 14 гудамж, замыг шинэчлэн засварлахаар баталсан. Мөн 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд авто зам болон замын байгууламж, гүүр, явган хүний болон дугуйн зам шинээр тавихаар төлөвлөсөн ч есөн байршлын ажил төсвийн тодотголоор хасагдсан. Эдгээр зам засвар, шинэчлэлийн ажил болон шинээр авто зам, замын байгууламж барих ажлын үйл явц өнөөдрийн байдлаар …

  • 3 August

    Нийслэлийн хэмжээнд шарилж устгал хийж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/08 дугаартай тушаалын дагуу нийслэлийн есөн дүүрэгт шарилж устгалын ажил зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах шарилж устгах ажлын удирдамж”-ийг батлан, дүүргүүдэд хүргүүлж, хөл газрын ургамлыг тайрах, таналт хийх ажлыг …

  • 3 August

    Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл зам хаана

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх  4.27 км засмал зам тавих ажил энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гачууртын авто замаас хойшоо 800 метр газарт газар шорооны ажил болон хашлага суурилуулах ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт …

  • 3 August

    Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх юм. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, …

  • 3 August

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын наймдугаар сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 6. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Модон хохимой өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн …

  • 2 August

    Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина

    Нийслэлд Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4, ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй байгаа аж. Коронавируст халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтын …

  • 2 August

    ШӨТХГ: Зах, худалдааны төвүүдэд төмс 1,125-2,930 төгрөгөөр худалдаалагдаж байна

    Төмсний үнэ ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Монгол төмс Барс зах дээр бөөний үнэ кг нь 1,125₮, жижиглэн кг нь 1,500₮,Хүчит шонхор зах дээр кг нь 2,000₮,Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2,930₮,Миний сүлжээ худалдааны төвд кг нь 2,500₮,И-март худалдааны төвд кг нь 1,580₮,Номин худалдааны төв кг нь 2,499₮,Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2,500₮,Бокс …

  • 2 August

    Даншигт барилдах бөхчүүдийг энэ сарын 6-нд бүртгэнэ

    Хүрээ цам, Даншиг наадам наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас цагаас эхлэх аж. Харин Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 30 багийн бөхчүүд оролцох ба нэг …