Monthly Archives: February 2023

February, 2023

  • 21 February

    “Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно

    Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар боллоо.Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.

  • 20 February

    Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв

    XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2023 оны хоёрдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Улсын аварга …

  • 20 February

    Авлигын эсрэг хийж буй Ерөнхий сайдын тэмцлийг дэмжихээ АН-ын дарга Л.Гантөмөр илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. …

  • 20 February

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уяач, шагайн харваачдад улсын цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзлыг хангасан уяач, шагайн харваачдад Монгол Улсын цол хүртээв. МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Сашкагийн Эрдэнэбат,Төв аймгийн Баян сумын уугуул Пунцагбалжирын Энхмөнх,Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир,Завхан  аймгийн Тосонцэнгэл сумын уугуул …

  • 20 February

    Ч.Хүрэлбаатар: Манай улсад зээл биш шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо.Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-тай хэрэгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн …

  • 18 February

    Зафер Атеш: Монголын эрэн хайх, аврах ажиллагааны багт маш их баярлалаа

    БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн Монголын Аврах баг эх орондоо ирлээ. Энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш “Одоогоос хоёр долоо хоногийн өмнө БНТУ-д бүхэн бүтэн 10 мужийг хамарсан 7.8 магнитудын газар хөдлөлт болсон. Туркчууд маш их гарз амсаж, 4 дүгээр зэргийн онц байдал зарласан. Олон Улсын байгууллагуудаас тусламж хүссэн. Хамгийн түрүүнд Монголын баг эерэгээр хүлээн авч, хариу өгсөн. …

  • 18 February

    Аврах багийнхан үүргээ гүйцэтгээд эх орондоо ирлээ

     ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монголын аврах баг БНТУ-д энэ сарын 08-16-ны өдрүүдэд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирлээ. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан алба хаагчдыг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал”-д тосох үеэрээ хэлсэн үгэндээ “ Улсаа төлөөлөн олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно гэдэг маш том үүрэг хариуцлага. Дэлхийн 70 орчим улсын 11000 гаруй аврагчидтай мөр зэрэгцэн …

  • 18 February

    Д.Сумъяабазар: Улаанбаатарын бүтээн байгуулалтад Монгол, Хятадын компаниудыг хамтран оролцуулах талаар хэлэлцэж тохирлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Тяньжин, Чунчин, Бээжин хотод албан томилолтоор ажиллалаа. Тэрбээр цар тахлын дараа хөл хорио тавигдаж, хүмүүс энгийн амьдралын хэмнэлдээ буцаж орсон, эдийн засаг, бизнес, тээврийн салбар сэргэн эрчимжиж буй энэ үед хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, шинэ боломж, гарцыг нээхээр хотуудын удирдлага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, яриа хэлэлцээр хийсэн юм. Энэ талаар болон …

  • 18 February

    Р.Мөнхсайхан, Д.Ариунбаатар нарт Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Нийслэлийн хоёр албан хаагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тодруулбал, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын уран сайхны удирдаач Р.Мөнхсайхан, Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн цол гардан авсан юм. Монгол Улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд цолоор шагнагдсан эдгээр эрхэмд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон …

  • 18 February

    Солонгос Улстай соёлын солилцооны хөтөлбөр байгуулж, 5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болов

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэлээ. Хөтөлбөрийн хүрээнд, соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдгээр салбар нь …

  • 18 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 28. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана …

  • 18 February

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. 2023 оны 02-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, …

  • 17 February

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдов

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдов. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гүйцэтгэсэн үүрэг, цагийн нөхцөл байдлын талаар илтгэв. Монгол Улсын баг нийт найман хүн /үүнээс гурван …

  • 17 February

    Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг Улсын Их Хуралд хүлээлгэн өглөө

    Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө. Зөвлөмжийг хүлээлгэн өгөхдөө Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, энэ оны нэгдүгээр сарын 06-нд байгуулагдсан цагаасаа эхлэн бид шуурхай ажиллаж, санал асуулгын сэдвийн хүрээг тодорхойлж, нийт 22 асуултыг боловсруулсан. Ингээд хуулийн …

  • 17 February

    Х.Мөнхбаярт Ардын багш цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, Гавьяат багш  Хорлоогийн Мөнхбаярт Ардын багш цол хүртээлээ. Тэрбээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа бүх нийтэд экологийн боловсрол олгох, экологийн соёлыг төлөвшүүлэхэд тасралтгүй зүтгэж, Монгол Улсад биологи, байгаль шинжлэлийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан, Боловсролын их сургуулийн экологийн салбарыг …