Monthly Archives: February 2023

February, 2023

  • 24 February

    “The HU” хамтлагийн тоглолтыг ирэх сарын 30 -нд виртуалаар зохион байгуулна

    Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн тоглолтыг ирэх сарын 30-ны өдөр метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнцөд зохион байгуулах гэж байна. “The HU in the Metaverse” тоглолт нь виртуал ертөнцөд болж байгаа дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох юм. Өмнө нь дэлхий дахинаа алдартай Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite ертөнцөд, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг …

  • 24 February

    Ө.Ганхуяг: Хоёр дахь шатны оролцогчид улс орныхоо төлөө санал асуулгад оролцож байгаагаа бүрэн ухамсарлаж, хандсан

    Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлж эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой зөвлөлдөх санал асуулга “Зөвлөлдөж шийдье” уриан дор болж өнгөрлөө. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнг хэлэлцэн гаргасан ЗӨВЛӨМЖ-өө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулав. Үүний дараа …

  • 24 February

    Г.Галбадрах: Зөвлөлдөх зөвлөлийн нэг хоёрдугаар шатанд оролцогчдоос маш их мэдээллийн дата цугларсныг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай

    Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-15-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэн гаргасан Зөвлөмжийн талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Г.Галбадрахаас  тодрууллаа. -“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний …

  • 24 February

    Сар шинийн баяраар зам тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алджээ

    Сар шинийн баярын өдрүүдэд буюу  энэ сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан  нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгааллаа. Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас …

  • 24 February

    Сар шинийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн 6,000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

    Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа юм. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1375 чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний болон хэв журмын эргүүл, хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж …

  • 24 February

    “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар”чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг боллоо

    Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн хоёрдугаар сарын 21-нээс эхлэн Ч:75 “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилдэг боллоо. Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг  хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд …

  • 24 February

    Э.Цэндбаатар:Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа

    Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын Америкийн Нэгдсэн улс дахь анхны тулаанаа Нью Йорк хотын Манхэттэн дахь Times square’s  “Sony Hall” танхимд өнөөдөр хийлээ. Тэрбээр Улаанбаатарын цагаар өнөөдрийн 8 цагийн цагийн орчимд Никарагуа улсын тамирчин “Baby face” хочит, 28 настай Жованни Гутьеррестай ( 16 тулаан, 11 ялалт (4КО), 4 ялагдал, 1 тэнцээ) тулалдан, 3 дугаар раундад нокаутаар ялж, …

  • 24 February

    Энэ сарын 23-ний өдөр ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 346 хүн үйлчлүүлжээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн тоон мэдээг танилцууллаа. Тодруулбал, тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 346 хүн үйлчлүүлжээ. Үүний 260 нь нийслэл, 86 нь орон нутгаас ирсэн иргэд аж. Мөн тус өдөр 330 хүн хэвтэн эмчлүүлсэн буй бөгөөд 19 хүн эрчимт эмчилгээ хийлгэсэн байна.

  • 24 February

    Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленскийтэй түүний хүсэлтийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярив. ​Украин Улсын Ерөнхийлөгч В.О.Зеленский монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол Улс Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа …

  • 24 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 5. Сугар гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …

  • 24 February

    Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2023 оны хоёрдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, …

  • 23 February

    МУГЖ Ц.Төмөрхуяг 20 жилийн дараа “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжгээр тайзнаа эргэн ирлээ

    Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвижээ. “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тоглох гэж буй гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг 20 жилийн дараа “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжгээр тайзнаа эргэн ирлээ. Тэрээр 2003 оноос хойш тайзны уран бүтээлд оролцоогүй …

  • 21 February

    У.Хүрэлсүх:Эв эеийн бэлгэдэл Туулай жил хөгжил, дэвшлийн жил байх болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ XVII дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, нүүдлийн …

  • 21 February

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

    XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов. Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат …

  • 21 February

    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудтай золгов

    XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов. Төрийн ордонд ахмад дайчин, төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, зохиолч, яруу найрагч, малчин, цагдаагийн генерал, багш, барилгачин, эмч гээд 81-99 настай азай буурлууд хүрэлцэн …