Сар шинийн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн 6,000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1375 чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний болон хэв журмын эргүүл, хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байна.

Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж соёлтой оролцох, хөдөө орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …