“Шинэ яармаг-Сонсголон-Таван шар”чиглэлд нийтийн тээвэр үйлчилдэг боллоо

Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн хоёрдугаар сарын 21-нээс эхлэн Ч:75 “Шинэ яармаг-Сонсголон-Таван шар” чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилдэг боллоо.

Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг  хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …