Monthly Archives: February 2023

February, 2023

  • 16 February

    Соёлын биет бус өвийн 2022 оны Шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа

    Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна. Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, …

  • 16 February

    Монгол Улсыг сурталчилж, хөрөнгө оруулалт татах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг БНСУ-д зарлалаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлалаа.Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг боловсруулсан юм. Энэ нь манай улсыг гадаадад сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, …

  • 16 February

    АТГ: Нүүрсний гэх хэргийг шалгах явцад албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон

    Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14,  нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна. Ажлын хэсэг 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг …

  • 16 February

    ЦЕГ:Дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа

    Энэ сарын 14-15нд шилжих шөнө 01:30 минутын орчимд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт 5-6 бүлэг этгээдүүд орж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь …

  • 16 February

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс …

  • 15 February

    Д.Ганчимэг: МҮОНТ-ийн сар шинийн баярын хөтөлбөрийн эхний нэвтрүүлэг өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

    XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баяр ирэх долоо хоногт тохионо. Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум болон дэлхий дахинаа тархан суугаа монголчууд үндэсний том баяруудаа тэр тусмаа сар шинийн баяраа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамт угтаж, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.  Монголын үндэсний олон нийтийн телевиз сар шинийн баяраар үзэгч түмэндээ ямар нэвтрүүлэг, уран …

  • 15 February

    Нийслэлчүүдийн хандивыг Туркиш Эйрлайнс компанийн нислэгээр илгээлээ

    Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Туркийн ард түмэнд туслах хандивын аяныг нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд эхлүүлсэн.  Өнөөдөр хандивын аяны эхний хэсэг болох 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээлээ.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, З.Төмөртөмөө, нийслэл дүүргийн удирдлагууд хандивын гэр, асар …

  • 15 February

    “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар боллоо

    “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.15/ 10:00 цагт эхэлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 155 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцсон юм. Нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс  татгалзах хүсэлт гаргасныг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүх хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн урьдчилсан …

  • 15 February

    Хөгжлийн банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг түр завсарлалаа

    Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10 цагт эхэллээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 155 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцсон юм. Тэгвэл  нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс  татгалзах хүсэлтийг гаргасан тул шүүхийн …

  • 15 February

    Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явж эхэллээ

    Өнгөрөгч оны сүүлээр БНХАУ, ОХУ Ази Европыг холбосон Баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам бүрэн ашиглалтад орсон. Тэгвэл Ховдын Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх тус авто замаар  транзит тээвэр явж эхэлснээр өдөр бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачаануудыг тээвэрлэж эхлээд байна. Манай улсын эдийн засгийн 2 дахь …

  • 15 February

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны хоёрдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи утгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг …

  • 15 February

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 25. Буд гараг. Эрхтэнийн тэнгэр одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …

  • 14 February

    Г.Занданшатар: Ард түмний нийтлэг хүсэл эрмэлзлийг сонсож байгаагаараа ач холбогдолтой

    Өнөөдөр Төрийн ордонд “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат эхэллээ. Эхний шатанд сонгогдсон 1570 иргэнээс дахин санамсаргүй түүврээр сонгогдсон 800 гаруй иргэн зөвлөлдөх уулзалтад оролцож, иргэний болон улс төрийн эрх, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал бодлоо илэрхийлж байгаа юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр УИХ-ын …

  • 14 February

    Цагаан сар:Хадаг, архи хоёрыг хадгалж чадсан айлд эд мөнгө тогтдог

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан таван өнгийн хадгийн билэгдэл утга учрын тухай уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж төрөл бүрийн хүндэтгэлд хэрэглэж заншжээ.Таван өнгийн хадгийг архитай хамт хадгалж чадвал эд мөнгө тогтон амар тайван жаргалтай байна гэж үздэг байжээ. Эрт дээр үед айлууд цагаан сарын …

  • 14 February

    Авлигатай тэмцэхэд БНСУ-ын Хууль зүйн яам хамтарч ажиллахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн-ийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалаар БНСУ-тай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн тодорхой ажил тохирохыг зорьж буй. Түүний дотор иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудал чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, авлигын эсрэг …