“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар боллоо

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.15/ 10:00 цагт эхэлсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 155 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцсон юм.

Нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс  татгалзах хүсэлт гаргасныг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүх хүлээн авахаас татгалзсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хаалттай явуулах тухай хүсэлт гаргасныг прокурор үндэслэлтэй гэж дэмжиж, шүүгч хүлээн авснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттайгаар үргэлжилж байна. 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …