Monthly Archives: February 2023

February, 2023

  • 10 February

    С.Батбаатар: Зөвлөлдөх санал асуулгаар нэг асуудлыг биш, нийт улс орны хэмжээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Санал асуулгын эхний үе шат энэ оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд болж өнгөрлөө. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ ажлын бэлтгэл хэр хангагдаж …

  • 10 February

    Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүсэд 10 аймгийн 545 өрх отроор өвөлжиж байна

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн аймаг дундын отрын бүс нутагт ажиллаж байна. Тус нутагт 10 аймгийн 545 өрхийн 493 мянга гаруй мал өвөлжиж байгаа талаар тус багийн Засаг дарга Ж.Март хэллээ. Оторчдын нэг болох  Багануур дүүргийн 1 дүгээр багийн малчин М.Лхагвадашийнх 600 …

  • 10 February

    Азийн наадмын Хоккейн аваргууд Парисын олимпын эрхээ авна

    Олон улсын хоккейн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ханжоугийн Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээний аварга багуудад “Парис-2024” олимпын эрх олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулжээ. Парисын олимпын хоккейн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг өрсөлдөнө. Зохион байгуулагч Франц эрхээ шууд авах бол тивүүдийн АШТ-ээс таван эрхийн эзэд тодорно. Эрх олгох эдгээр тэмцээний нэг нь Азийн наадам байх юм. …

  • 10 February

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын …

  • 10 February

    2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

    Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.              Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн …

  • 10 February

    Авлигатай тэмцэх таван ажиллагаа

    Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлж, Авлигатай тэмцэх таван ажиллагааг хэрэгжүүлж, авлигыг таслан зогсоохоор зорин …

  • 10 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий …

  • 10 February

    Монгол Улсын эрэн хайх, аврах баг 5 хүнийг эсэн мэнд олж, 12 иргэний цогцсыг гаргажээ

    БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн эмнэлгийн баг Туркийн цэргүүдтэй хамтран нурангийн талбайг засаж, …

  • 10 February

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтний эрч суларна.2023 оны хоёрдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын …

  • 10 February

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 20. Сугар гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай  жилтнээ …

  • 9 February

    Чингис хаан музей ОХУ-ын Эрмитаж музейтэй хамтран ажиллана

    Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, Эрмитаж Улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээгээ албан ёсоор байгууллаа. Тус гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний хээрийн шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлууд багтсан байна. Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны 12 …

  • 9 February

    Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголд дуудагдсан 134 гэрчийн 81 нь оролцжээ

    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өчигдөр (2023.02.08) өндөрлөв. Гурван өдөр үргэлжилсэн сонсголын хоёр дахь шатанд Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн; Хөгжлийн банкны …

  • 9 February

    И.Мөнхжаргал: Эрх баригчдад ҮХНӨ-ийг баталж өгнө гэж дарга болж болохгүй

    Ардчилсан намын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүхийг Л.Гантөмөр, Д.Ганбат нарын хэнийг нь ч даргаар бүртгэх ёсгүй гэж мэдэгдлээ. Тэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг даргаар сонгосон нь хэвээр байгаа гэв. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “АН-ын 117 мянган гишүүн Х.Баттулгыг намын даргаар сонгосон. Энэ хүнийг сонгосон 117 мянган гишүүний саналыг хэн ч хүчингүй болгоогүй. Түүнийг даргаар батламжилсан намын …

  • 9 February

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 50-90 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр зорчино

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөдрөөс /2023.02.09/ эхлэн хэрэгжүүлж байгаа шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон холбогдох хүмүүс танилцууллаа. Тодруулбал, МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж …

  • 9 February

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс төдийгүй дэлхий нийт Туркийн ард түмний уй гашууг сэтгэл зүрхээрээ хуваалцаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНТУ-ын олон муж, хот тосгоныг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний амь эрсдэж, нөхөж баршгүй гарз хохирол учирч байгаад гүнээ гашуудаж, сэтгэл зүрх шимширч байна. Хүнд гамшигт амь …