Monthly Archives: February 2023

February, 2023

  • 7 February

    Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулна

    Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ.Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна. Мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээнэ.Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг, бүрэлдэхүүний бэлтгэлийг хангах, аврах багийн бүрэлдэхүүн …

  • 7 February

    Нүүрсний хулгайчтай хийх тэмцэл одоо л “шуудрах“ нь дээ …

    Ерөнхий сайд зангарагтай ажиллах цаанаа л нэг урамтай юм. Ерөөс бужигнуулж байна. Нүүрсний хулгайчидтай ширүүхэн “дайтаж” эхэллээ, одоо л тэдэнтэй хийх тэмцэл шуудрах нь дээ… Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Энэ жишгийг Т.Аюурсайхан ч дагав. Ийм үр дүнд хүрнэ чинээ санасангүй. Одоо Ш.Раднаасэд тэргүүтнүүд ямар үйлдэл гаргахыг л харъя. Гарцаагүй байдалд орсон доо. Ерөнхий сайдын “атганд орчихсон”. …

  • 7 February

    Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр УИХ болон Засгийн газрын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх өргөдлөө УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тэрбээр “Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд …

  • 7 February

    Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ

    Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны  хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн  2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд …

  • 7 February

    ШӨХТГ-ын даргаар Ц. Уртнасан томилогджээ

    Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Цэвээнжавын Уртнасан томилогджээ.  Тэрээр эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн хуульч бөгөөд өмнө нь Улс, Нийслэлийн прокурорын газар хяналтын прокурор, Гаалийн Ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч, НЗДТГ-т Тамгын дарга, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, ЗГХЭГ Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Төрийн тусгай …

  • 7 February

    ШӨХТГ-т хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх гомдол, мэдээлэл нэмэгджээ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2023.02.07/ Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газарт ажиллах үеэрээ “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн 7 хоногт гэхэд нийт 183 иргэн хандаж гомдол, мэдээлэл ирүүлснээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ. Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр …

  • 7 February

    Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өнөөдөр /2023.02.07/ ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, агентлагийн үйл ажиллагаанд анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан агентлагийнхаа чиг үүрэг, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар хийсэн мэдээлэлдээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр …

  • 6 February

    Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүлжээ

    Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдрийн 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Байрны гадна зогсоолоос автомашинаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.  Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг 16 настай, эрэгтэй “Г” хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ хулгайд …

  • 6 February

    ХАСХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад 9 хоног үлдлээ

    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд нь жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй. 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 38.4 мянган албан тушаалтан буюу …

  • 6 February

    Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна

    Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард хуралдсан анхдугаар хуралдааны үүрэг даалгавруудыг хэлэлцэв.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус газар нь төрийн байгууллагыг чадавхжуулж, чадварлаг, мэргэжлийн түвшинд ажиллахад анхаарлаа хандуулах юм. Тодруулбал, хуулийн хэрэгжилтэд тандан судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулна. Мөн төрийн …

  • 6 February

    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

     2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдөр /2023.02.06/ 10:00 цагт эхэллээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийг 34117 сурагч төгсөнө. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 орчим мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна. …

  • 6 February

    Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их цастай байна

    Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын  Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см.  Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Орхоны …

  • 6 February

    “Улсын харцага цолны хүндэтгэл”-ийн барилдаанд Б.Бат –Өлзий заан түрүүллээ

     “Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” …

  • 6 February

    Чөлөөт бөх:МУГТ Б. Болортуяа “Загреб Опен” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох эхний тэмцээн “Загреб Опен” хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загребт боллоо. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа мөнгөн медаль хүртэв. Тэрбээр АНУ-ын Алиша Ховкыг 11:0-ээр, Унгарын Вивьен Матейг 12:2-оор, Молдавын Юлия Леордаг 3:3-аар, Канадын Диана Мэри Вейкерийг цэвэр дарж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд 110 барилдаанд дараалан …

  • 6 February

    Ч.Тэргэл: Шагнал бол ирээдүйд тууштай ажиллах том түлхэц болдог

    2022 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдын нэг, албандаа 5 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Ч.Тэргэлийг “Аврагчийн хөрөг” булан энэ удаад онцоллоо. Үе тэнгийн залуусаа түүчээлэн өргөсөн тангарагтаа эзэн болж, авран хамгаалах үйлсээрээ манлайлсан түүний гавьяаг ярианы эхэнд товчхон сийрүүлье. Тэрбээр ажиллах хугацаандаа …