Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

 2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдөр /2023.02.06/ 10:00 цагт эхэллээ.

Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна.

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийг 34117 сурагч төгсөнө.

Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 орчим мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна.

Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бүрдүүлнэ.


? Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
? Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

?  Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт

?  Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ

Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй. Харин ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

?  Өргөдөл хүсэлт

?  Эмчийн магадалгаа

?  Сургуулийн тодорхойлолт

Элсэлтийн ерөнхий шалгалтын зарим онцлогийг нэрлэвэл

?  2022 оноос эхлэн ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах болсон

?  Шалгуулагчдын дүн оноог блокчейн технологид байршуулж байгаа учир баталгаатай удаан хугацаанд хадгалагдана

?  BI ухаалаг тайлангийн ситемийг нэвтрүүлсэн учир ерөнхий үр дүнг харах боломжтой

?  Дүйцүүлэх үнэлгээний журам мөрдөгдөж байгаа

ЭЕШ-тай холбоотой асуудлаар  БҮТ-ийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болно. Шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

 Мөн 70119498, 75779498 гэсэн утас руу холбогдож болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай  дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоог илгээн авах боломжтой.

Санал болгох мэдээ

ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдийн зардал 350 мянгаас 2 сая боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын …