Monthly Archives: February 2023

February, 2023

  • 6 February

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 16. Сумъяа гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 6 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 2023 оны хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун болон өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад …

  • 3 February

    “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн ЕБС-иудтай санал солилцоно

    Өнөөдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 23 сургуулийн удирдлагууд болон нийгмийн ажилтан, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, биеийн тамирын багш нарын нийт 130 гаруй төлөөллийг оролцуулж “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний танилцуулга уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.  Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм. Тус хөдөлгөөний чухал зорилтын нэг нь бүх …

  • 3 February

    Улсын хэмжээнд ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн ажил 65.8 хувьтай байна

    Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг бүртгэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32,8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын  65.8 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна. 2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар …

  • 3 February

    Б.Отгонтөгс: УИХ зөвлөлдөх санал асуулгын мөрөөр маш их бүтээмжтэй, нухацтай, үр дүнтэй ажиллах шаардлагатай

    Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат амжилттай болж, өчигдөр (2023.02.02) дууслаа. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс мэдээлэл цуглуулалтын үйл явцад хяналт тавих ажлаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа. -Сайн явж ирэв үү? Зөвлөлдөх санал асуулгын эхний …

  • 3 February

    Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Даваа гарагт эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг 2023 оны хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна. Сонсголын эхний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын …

  • 3 February

    З.Төмөртөмөө:Хотын стандартыг дагаж мөрдөх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан. Энэ дагуу өнгөрсөн онд есөн бүлгийн 38 хотын  стандартыг НИТХ-аар батлуулж, өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм. Харин хоёрдугаар ээлжийн долоон бүлгийн 20 стандартын …

  • 3 February

    Засгийн газраас нүүрсний хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг өргөтгөж, шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөсөн байна. Тодруулбал, ГХЯ тэргүүтэй яамд болон шаардлагатай төрийн байгууллагуудыг эл асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгчээ. Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд нүүрсний гэх тодотголтой хэргээс гадна авилга, албан тушаалын хэргүүдийн шалгалтын ажиллагааг эрчимжүүлж, хууль хяналтын шатанд удаашруулахгүй байхыг үүрэгджээ. Ингэхдээ авилга, албан …

  • 3 February

    Дуучин Б.Баяндалайгийн шинэ уран бүтээл “Хүн битгий муулаарай”

    Дуучин Б.Баяндалайгийн шинэ уран бүтээл болох  “Хүн битгий муулаарай” дуу цацагдаж эхэллээ. “Хүн битгий муулаарай” дууны үгийг Д.Дэчинжалба, аялгууг нь С.Бат-Очир хийсэн байна. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баяндалайгийн хувьд “Би өөрийнхөөрөө”, “Жаргаж яваарай хүмүүн, “Жаргалтай гэр бүл”, “Дурлал”  “Хайрыг бүү дутаа”,  “Хайрын зураг” , “Анд минь чамдаа” зэрэг  80 гаруй уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн юм. Мөн 21 аймаг болон нийслэл …

  • 3 February

    Хөгжлийн банк 1 их наяд 91 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

    Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 736.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл …

  • 3 February

    295 сая төгрөгөөр нэг буудал биш, эцсийн буудлыг тохижуулах цогц бүтээн байгуулалт хийгдэнэ гэв

    Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Баянзүрх дүүрэг нэг автобусны буудлыг 295 саяар тохижуулна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ ажил зөвхөн нэг автобусны буудлыг тохижуулах тухай биш юм. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил гэж БЗД-гээс мэдээллээ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь дүүргийн алслагдмал хороодын нэг. Энэ утгаараа хорооны иргэд автобус их хүлээдэг, хүйтэнд даардаг, түгжрэл их …

  • 3 February

    “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа

     “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Шалгаруулалт 2023 оны гуравдугаар сарын 8-нд хаагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн хүн бүр оролцох боломжтой. Гэхдээ уралдаанд оролцогчид медалийн зөвхөн нүүрэн хэсгийн загварыг гаргах бөгөөд ар талын загварыг зохион байгуулагчид өөрсдөө гаргах юм. Уралдааны ялагчид залуучуудын өвлийн олимпын уралдаан тэмцээн, нээлтийн ёслолыг үзэх эрх, бусад шагналаас …

  • 3 February

    12 настай Австрали охин Скейтбордын ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ

    АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна. Цааш медалийн төлөө өрсөлдөхөөр үлдсэн эдгээр тамирчдыг Австралийн 12 настай Клое Коуэл тэргүүлэн гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа.  Тэрбээр эхний шатанд 83.15 оноо авсан бол ард нь жагсаж буй Японы Үэмүра Аои 65.28 оноотой байгаа юм.  “Би …

  • 3 February

    Хог тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулна

    Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, …

  • 3 February

    “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв

       Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Син Жүн, тус нийгэмлэгийн Ирээдүйн бизнес (инновац) хөгжүүлэх хэлтсийн дарга Чон Хэ Ен тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр (2023.02.02) хүлээн авч уулзлаа.   Уулзалтаар Монгол Улсад сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой Олон улсын …