295 сая төгрөгөөр нэг буудал биш, эцсийн буудлыг тохижуулах цогц бүтээн байгуулалт хийгдэнэ гэв

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Баянзүрх дүүрэг нэг автобусны буудлыг 295 саяар тохижуулна” гэсэн мэдээлэл гарсан.

Энэ ажил зөвхөн нэг автобусны буудлыг тохижуулах тухай биш юм. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил гэж БЗД-гээс мэдээллээ.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь дүүргийн алслагдмал хороодын нэг.

Энэ утгаараа хорооны иргэд автобус их хүлээдэг, хүйтэнд даардаг, түгжрэл их үүсдэг гэдэг асуудлыг тавьж, санал хүсэлтээ ирүүлдэг. Тиймээс бид холбогдох байгууллагатай ярьж автобусны тоо, чиглэлийг нэмэхээр болсон.

Энэ ажилтай холбоотойгоор автобусны эцсийн буудлыг цогц байдлаар тохижуулах шаардлага гарсан. Тухайн байршилд буюу нийт 4379 м.кв талбайд

– Монос, улиас, нарс, хайлаас, шар хуайс тарьж, ногоон   байгууламж бий болгоно

– Сандал

– Явган зам талбай

– Гэрэлтүүлэг

– Саравч

– 20 авто машины ил зогсоол

– Автобусны хоёр буудал зэрэг цогц ажил хийгдэнэ.

Энэ ажлыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн хамт олон хийж гүйцэтгэнэ.

Автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил 23 дугаар хорооноос гадна 14 дүгээр хороо Халдварын эцэс, 9 дүгээр хороо Шархадны эцэс, 20 дугаар хороо Гачууртын эцсийн буудлууд дээр хэрэгжинэ.

Цогц ажлыг хийхдээ иргэдээс санал авч, автобусны буудлын чиглэл, нөхцөл байдал дээр үндэслэн, судалгаа хийн, зураг төслийг боловсруулсан.

Автобусны эцсийн буудлуудыг ийнхүү цогц байдлаар тохижуулснаар төлөвлөлт сайжирна, автобусны эргэлт нэмэгдэнэ, түгжрэл тодорхой хувиар буурахаас гадна иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …